Хүнд өвчтөнүүдийг эмчилгээний таатай нөхцөлөөр хангана

2018-03-20 14:24:33
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд Бээжин  хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын  сурвалжлагчтай уулзахдаа: Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Хятад улс эмчилгээний  үндсэн даатгалын дүрмийг сайжруулж, дэлхийд хамгийн том эмчилгээний даатгалын  сүлжээ байгуулсан. ирээдүйд эмчилгээний үндсэн даатгалыг баталгаажуулж, хүнд  өвчтөнүүдийн асуудлыг голлон шийдвэрлэнэ гэжээ. 

Тэрээр: Сүүлийн  жилүүдэд Хятад улс эмчилгээний үндсэн даатгалыг худалдааны даатгалтай уялдуулж,  хөрөнгийн үр ашгийг өргөжүүлэн, өнгөрсөн жилийн байдлаар 17 сая гаруй хүн хүнд  өвчний даатгалд хамрагдав. Энэ онд Хятад улс эмчилгээний үндсэн даатгалын  санхүүжилтийг улам нэмэгдүүлж, наад зах нь 50 хувийг хүнд өвчний даатгалд  зарцуулах бөгөөд 20 гаруй сая хүнийг хүнд өвчний даатгалд хамруулж, хамрагдах  өвчний төрлийг нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ "интернет+", эмчилгээний холбоог  хөгжүүлж, улам олон хүнд өвчтөнийг эмчилгээний таатай нөхцөлөөр хангана гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ