Системийн чанартай санхүүгийн эрсдэл гарахгүй

2018-03-20 14:35:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: Хятадын эдийн засгийн ерөнхий байдал сайн, санхүүгийн ажиллагаа эрүүл тогтвортой байгаа тул системийн чанартай эрсдэл гарахгүй, Хятад улс үүнээс урьдчилан сэргийлж чадна. Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 80 гаруй  их наяд  юань, банкны хөрөнгө 250 их наяд юань хүрч байгаа тул эрсдэл ямар нэгэн хэмжээгээр байж л таарна. Гэвч Хятадын банкны хөрөнгийн бэлтгэл нөөц, нийлүүлэлтийн хэмжээ нь олон улсын стандартаас өндөр, худалдааны банкны хадгаламжийн бэлтгэл нөөцийн хэмжээ 15 хувиас өндөр байхыг хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл эрсдэлийг зохицуулах 20 гаруй их наяд юанийн  бэлтгэл нөөцтэй гэжээ.

Ли Кэчян: Санхүүгийн салбарт ч хууль зөрчсөн эсвэл эрсдэлээс зайлах арга авах явдал оршиж байна. Хяналт шалгалтын газар идэвхтэй ажиллаж, шуурхай арга хэмжээ авч, эдгээр эрсдэлийг газар авахаас нь өмнө шийдвэрлэж, хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талд ч анхаарал тавьж байна. Дараа нь ч ийм асуудал гарах бөгөөд бид тууштай шийдвэрлэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ