Тэтгэврийн мөнгийг хугацаанд нь тоо ёсоор нь олгоно

2018-03-20 15:17:31
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тэтгэврийн мөнгийг хугацаанд нь тоо ёсоор нь  олгоно

ХОУР-гийн  мэдээ: 20-нд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Өнгөрсөн жил  Хятадын зарим мужид нийгмийн даатгалын орлого тэтгэврийн зардалд хүрэхгүй байсан  ч гэлээ бүх Хятадын байдлаас үзвэл, Хятадын засгийн газар тэтгэврийн мөнгийг  хугацаанд нь тоо ёсоор нь бүрэн олгох хүчин чадалтай юм гэжээ.  

Тэтгэврийн мөнгийг хугацаанд нь тоо ёсоор нь  олгоно

Ли Кэчян  ХОУР-гийн сэтгүүлчийн сонирхсон тэтгэврийн мөнгөний тухай асуултад хариулахдаа:  Зарим мужид тэтгэврийн мөнгө олгох талаар хүндрэл учирч байгаа нь голдуу орон  нутгийн эдийн засгийн дарамт их, санхүүгийн орлого хасагдсантай холбоотой.  Тэдгээр нутаг төрийн өмч хөрөнгийг идэвхжүүлэх, санхүүгийн зардлын тогтолцоонд  тохируулалт хийх арга хэмжээ авч хэрэгжүүлэн тэтгэврийн мөнгийг хугацаанд нь тоо  ёсоор нь олгож байгаа юм. Төвлөрсөн төсвөөс ч тусламж өгч байна гэжээ.  

Ли Кэчян:  Хятад улс холбогдох салбарын өөрчлөлтийг ахиулна. Жишээлбэл: Энэ жил өндөр насны  тэтгэврийн мөнгөний санд тохируулга хийж, тэтгэврийн мөнгө дутагдаж болзошгүй  мужуудад тусална. Мөн төрийн өмч хөрөнгийн орлогоор нийгмийн даатгалын санг  арвижуулж, аюулгүйн баталгаагаар ханган, ашгийн орон зайг нэмэгдүүлж болох юм  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ