Их хорийн сангийн сайд, төв банкны ерөнхийлөгчдийн хурал нээгдэв

2018-03-20 15:26:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд  Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо Их хорийн сангийн сайд, төв банкны  ерөнхийлөгчдийн хурал нээгдэв. Хуралд оролцсон төлөөлөгчид дэд бүтцийн бүтээн  байгуулалт, ирээдүйн ажлын байрны хангамж, цахим мөнгө зэрэг асуудлаар хэлэлцсэн  байна.
 
Их хорийн ээлжит дарга улс Аргентины Сангийн сайд Николас  Дювов хэвлэлийн бага хуралд: Талууд нийтлэг ойлголтод хүрэхэд маш амаргүй юм.  Гэхдээ, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжиж, шинэчлэлийн төслийг санал  болгох нь зүйтэй юм гэжээ.   

Николас Дювов: Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтөөр  дамжуулан Аргентин улам олон, улам сайн ажлын байр гаргах гэж байна. Үүний төлөө  Аргентин холбогдох аливаа өөрчлөлтийн төслийг санал болгосон  гэжээ.
 
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн  бичгийн дарга хуралд Аргентины засгийн газрын өөрчлөлт шинэчлэлийн амжилтыг  сайшаав. Тэрээр: Одоогийн байдлаар их хорийн зарим гишүүд шинэчлэлийн бодлогын  талаар, мөн өөрчлөлтийн үзэл бодол дутмаг байна  гэжээ.
 
Энэ удаагийн Их хорийн сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгчдийн хурал  20-нд өндөрлөх бөгөөд хурлын дараа хамтарсан албан мэдэгдэл гаргах  юм.


     Далайнтуяа


 

Их уншсан

холбоотой мэдээ