"Хятад хэлний гүүр”-ийн XVII тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

2018-03-26 15:09:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Күнзийн Төв Институтээс   санаачлилж, МУИС-ийн Күнзийн институт, Монголын Хятад Хэлний Багш нарын   Холбооноос зохион байгуулж, Хятад-Монголын хэл соёл, боловсролын сан,   Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвөөс дэмжин гүйцэтгэсэн дэлхийн их дээд   сургуулийн оюутнуудын "Хятад хэлний гүүр”-ийн XVΙΙ тэмцээний Монголын бүсийн   анхан шатны шалгаруулалтын арга хэмжээ 2018 оны 3-р сарын 25-нд Улаанбаатар   хотын Улаанбаатар чуулгын театрт боллоо.  

"Хятад хэлний гүүр”-ийн XVII тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

"Хятад хэлний гүүр”-ийн XVII тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

"Хятад хэлний гүүр”-ийн XVII тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

Тус арга хэмжээнд Улаанбааар   дахь Хятадын Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана, МУИС-ийн Күнзийн институтын   Хятадын талын захирал Жү Жюньли, Хятадын банкны Улаанбаатар дахь салбарын   менежер Фэн Дэхун, Монголын Хятад Хэлний Багш нарын Холбооны сайн дурын багш   нарын үйл хэрэг хариуцсан багш Юй Жяхуань, МУБИС-ийн Боловсролын Дээд Сургуулийн   захирал Г.Цогзолмаа, ШУТИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Л.Чойжилмаа болон   Их Засаг Олон Улсын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Их   Сургуулийн хятад хэлний багш нарын төлөөлөл, оюутны үйл хэрэг хариуцсан багш   нарын төлөөлөл зэрэг хүмүүс оролцсон байна.    

"Хятад хэлний гүүр”-ийн XVII тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

"Хятад хэлний гүүр”-ийн XVII тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

"Хятад хэлний гүүр”-ийн XVII тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

МУИС, МУБИС, ШУТИС, Их   Засаг Олон Улсын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургууль,   Улаанбаатарын Их Сургууль зэрэг МУ-ын их дээд сургуулиудын 1-4 ангийн 22 оюутан   тус шалгаруулалтад оролцож, хятадаар илтгэл тавих, сугалаа сугалж асуултад   хариулах, урлаг соёл, спортын төрлийн үзүүлбэр тоглолт хийж, ур авьяасаа сорьж   өрсөлдсөний дүнд 15 оюутан анхны шилдэг оролцогчоор шалгарчээ.    

"Хятад хэлний гүүр”-ийн XVII тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

"Хятад хэлний гүүр”-ийн XVII тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

Эх   сурвалжийн мэдээнээс үзвэл, Монголын бүсээс тодорсон 15 шилдэг оролцогчийг   шалгаруулалтад дахин оролцуулж, шигших бөгөөд эцсийн шатанд шалгарсан онц шилдэг   1 оюутан энэ оны 7-р сард Бээжинд болох дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын   "Хятад хэлний гүүр”-ийн XVΙΙ тэмцээнд МУ-ын их дээд сургуулийн оюутнуудыг   төлөөлөн оролцож, өрсөлдөх юм байна. 

/ХОУР-гаас МУ-д суугаа сурвалжлагч   О.Дарамбазар мэдээлэв/  

Их уншсан

холбоотой мэдээ