Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байна

2018-03-29 11:30:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байна

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны   ээлжит хурлыг 4-р сарын 8-11-нд Хятадын Хайнань мужийн Бө-Ао хотод зохиох гэж   байна. 27-нд, сэтгүүлч Бө-Аогийн Азийн чуулга уулзалт хийх газраас сурвалжлан   мэдээлснээр, бэлтгэл ажлууд шат дараатай явагдаж, хурлын талбайн бэлтгэл   ажлуудыг 4-р сарын 2-нд дуусгах болно гэжээ. 

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байна

Холбогдох албаны хүн   танилцуулахдаа: Аюулгүй байдлын талаар, өндөр нарийвчлалтай камер угсрах, зам   харилцааны талаар, далайн ёроолын туннелыг шинээр байгуулж, зочид төлөөлөгчдийн   буудлаас хурлын талбай хүрэх замыг богиносгох, үйлчилгээний талаар, гадаад   хэлтэй үйлчлэгчдийн тоог нэмж, англи хэлээр үйлчилгээ үзүүлэх бөгөөд холбогдох   байгууллага, их дээд сургуулиас мэргэжлийн 30 орчуулагч урьсан. Төлөөлөгчдийн   шаардлагад нийцүүлэн бэлтгэл ажлуудыг сайтар хангаж, төлөөлөгчдөд сэтгэл   ханамжтай үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэжээ.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын бэлтгэл ажил хийгдэж байна

Эх сурвалжаас   үзвэл, Бө-Аогийн чуулга уулзалтад гадаад дотоодын 2100 орчим сэтгүүлч мэдээлэх   үүрэг гүйцэтгэх бөгөөд ноднин жилийн сэтгүүлчдийн тооноос хоёр дахин нэмэгдсэн   байна. Сэтгүүлчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн төвөө   өргөтгөн засаж, нтернет холбоо, хоол хүнсний талаар бүрэн бэлтгэл хангаад байгаа   юм байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ