“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

2018-04-02 18:46:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

“Дорнын аялгуу”хятад дуу дуулаач хүүхдүүдийн 9-р наадам 3-р сарын 30-нд Монгол улсын Улаанбаатар чуулгад амжилттай болж өнгөрлөө. Хятадын соёл урлагийг хятад дуугаар дамжуулан хүүхэд багачуудад танилцуулах, хятад дуу дуулах хүүхэд багачуудын урлагийн болон хэлний авъяас мэдлэгийг нээн хөгжүүлэх, Монголын хүүхэд багачуудын хятад дууны урын санг нэмэгдүүлэх зорилготой тус наадмыг БНХАУ-ын Олон Улсын Радио /CRI/ - Монгол Улсын "Үй Цай" бүрэн дунд сургуулийн хамтарсан "Күнзийн танхим"-аас зохион байгуулсан юм. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн тоймч Х.Буянхишиг, урлагийн гавьяат зүтгэлтэн Т. Сэр-Од, соёлын тэргүүний ажилтан, удирдаач Р.Ганбат, МОНЦАМЭ агентлагийн Хятад сонины эрхлэгч Мөнхтууль, БНХАУ-ын Олон Улсын Радиогийн Монгол улс дахь салбарын захирал О. Дарамбазар, МУИС-ын дэргэдэх Күнзийн институтын Хятад талын захирал Жү Жүньли, МУ-дахь Хятадын сайн дурын багш нарын холбооны ахлагч багш Улаангэрэл, Хятадын Улаанбатаар дахь соёлын төвийн мэргэжилтэн багш Хурц зэрэг Монгол Хятадын 10 гаруй зочин, шүүгч нар 300 гаруй үзэгчдийн хамт оролцжээ. 

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

“Дорнын аялгуу” 9-р наадамд Монгол улсынУлаанбаатар, Дархан зэрэг хотын ерөнхий боловсролын хятад хэлний сургалттай 21 сургуулиас нийт 72 оролцогчид “Улаанбаатар чуулга”-ын тайзнаа авьяас ур чадвараа сорьцгоолоо.

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

Нийт оролцогчдыг бага, дунд, ахлах насны гэсэн дөрвөн ангилалаар хувааж шалгарууллаа. Ийнхүү “Нэгдүгээр байр”-ны шагналтнууд тус бүр Сэн Лизэ сургууль, Гэрээрэл сургууль болон Үй Цай сургуулиас тодорчээ.   

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

“Дорнын аялгуу” 9-р наадам Улаанбаатарт боллоо

Алтаннавч

Их уншсан

холбоотой мэдээ