Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд оролцоно

2018-04-03 15:44:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд оролцоно

3-нд Гадаад   харилцааны яамнаас хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Төрийн зөвлөлийн гишүүн   бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И мэдэгдэхдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин   2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд оролцон чухал үг хэлж, хуралд   оролцох гадаад улс орнуудын төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын албаны   хүмүүстэй уулзана. Мөн хамтдаа чуулга уулзалтын тэргүүнтэй уулзаж, хуралд   оролцох гадаад дотоодын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ярилцана гэжээ. Хятад улсын   дарга Ши Жиньпин Бө-Аогийн чуулга уулзалтын оны хуралд гурав дахь удаагаа   оролцох гэж буй нь энэ юм. Иймээс Ши Жиньпин дарга болон Хятадын засгийн   газар тус чуулга уулзалтыг дээд хэмжээгээр чухалчилж, ихээхэн дэмжиж байгаа   юм.

Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд оролцоно


Тухайн үед, Австрийн ерөнхийлөгч Вандербелл, Филиппиний   ерөнхийлөгч Дутерте, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нидерландын ерөнхий   сайд Марк Рутте, Пакистаны ерөнхий сайд Аббаси, Сингапурын ерөнхий сайд Лее   Сиен Лоон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, ОУВС-гийн ерөнхий   захирал Лагард нар энэ удаагийн оны хуралд урилгаар оролцох юм. Эдгээрийн   дотроос Австрийн ерөнхийлөгч, Нидерландын ерөнхий сайд, Монгол улсын ерөнхий   сайд, Сингапурын ерөнхий сайд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүмүүс   тус тус Хятадад албан ёсны айлчлал хийх юм.

Их уншсан

холбоотой мэдээ