ШХАБ-ын иргэдийн чуулга уулзалт болно

2018-04-04 09:44:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 9, 10-нд Ши-Ань хотод "Бүс нутгийн энх тайван,  хамтын ажиллагааг ахиулж, хүн төрөлхтний хамтын цогц байгуулъя: Иргэдийн  байгууллагын үүрэг хариуцлага" сэдэвт ШХАБ-ын иргэдийн чуулга уулзалт   болно.

Сурвалжлагч Хятадын иргэдийн байгууллагын олон улсын солилцоог  дэмжих нийгэмлэгээс мэдээлснээр, чуулга уулзалт бүс нутгийн энх тайван, хамтын  ажиллагаа, бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг бий болгох тухай бодолцож,  иргэдийн байгууллага өөрийн давуу талаа хэрхэн ашиглах, бүс нутгийн олон  салбарын солилцоо хамтын ажиллагааг урагшлуулах талаар чухал үүрэг гүйцэтгэх  тухай гүнзгий хэлэлцэх юм байна. 
 
ШХАБ-ын холбогдох 12 орны экс  удирдлага, иргэдийн байгууллага, зөвлөхүүд, хэвлэл мэдээллийн зүтгэлтнүүд, мөн  ШХАБ-ын нарийн бичгийн газрын 80 гаруй хүн хуралд оролцохоо мэдэгдэв. Чуулга  уулзалт нь нээлт, хаалтын ёслол, бүгд хурал, салбар хурлуудаас бүрдэнэ. Чуулга  уулзалтаар тохиролцсон баримт бичгийг ШХАБ-ын нарийн бичгийн газарт  дэвшүүлж,  ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын лавлагаа болгох юм.

Их уншсан

холбоотой мэдээ