Хайнанийг олон улсын аялал жуулчлалын арал болгох бүтээн байгуулалт эрчтэй ахиж байна

2018-04-04 15:38:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хайнанийг олон улсын аялал жуулчлалын арал болгох бүтээн байгуулалт эрчтэй ахиж байна

Цэнхэр далай цэлмэг агаар, наргил   модот ой бүрхсэн үзэсгэлэнт Хайнань арал олон хүний очих дуртай аялал жуулчлалын   газар бөгөөд дэлхийн зэрэглэлийн тэнгисийн эргийн аялал жуулчлалын олон хоттой   болжээ. Ноднин Хайнань арал давхардсан тоогоор 67 сая жуулчин хүлээн авсан нь   орон нутгийн хүн амыг 7-гоор үржүүлсэнтэй тэнцэх тоо юм. Тэнд 59 улс орны иргэд   визгүй зорчиж, явахдаа татваргүй бараа худалдан авч болно. Агаарын тээврийн   маршрутын эрхийг улам чөлөөтэй болгохоор зорьж байгаа бөгөөд олон улсын аяллын   маршрутыг нээжээ. Нийт арлын аялал жуулчлалыг уялдаатай хөгжүүлэх, олон улсын   аялал жуулчлалын арал болгон бүтээн байгуулах нь тус мужийн хөгжлийн төлөвлөгөө   бөгөөд энэ нь Хайнаний хөгжлийн гайхамшгийг бүтээжээ. Энэ тухайн ХОУР-гийн   сэтгүүлч Жинь Даньнин мэдээлж байна.

Аялал жуулчлалаар гол болгосон   үйлчилгээний аж үйлдвэрлэл бол Ханань арлын тулгуур аж үйлдвэрлэл юм. Сүүлийн   жилүүдэд, үзэмжит газруудыг илүү нээлттэй болгож, аялал жуулчлал, бусад   үйлдвэрлэлтэй маш сайн уялдаатай болжээ. Тухайлбал, Сань-Я хотын Хайтан   тэнгисийн булангийн Усан тутаргын үндэсний паркийг нэрлэж болно. Тус тутаргын   тариаланд Хятадын усан тутаргын шинжлэх ухаан технологийн хөгжлийг үзэсгэлэнгээр   харуулж, Хятадаас олдсон 277 төрлийн динозаврын 323 сэргээсэн загварыг   тариалангийн талбайн хоёр хөвөөгөөр босгосон байна. Ийнхүү танин мэдэхүйг түгээх   явдлыг ордон танхимд биш, харин гадаа ил гаргасан нь илүү ач холбогдолтой болсон   байна.

Хайнанийг олон улсын аялал жуулчлалын арал болгох бүтээн байгуулалт эрчтэй ахиж байна

Сань-Я хотын Хайтан тэнгисийн булангийн   Усан тутаргын паркийг хөгжүүлэх ХХК-ийн захирал Дай Гүөфү: Усан тутаргын паркийн   шинэ санаачилга аялал жуулчлалын бүтээгдэхүүн Хайнаний аялал жуулчлалын аж   үйлдвэрлэлийн байдлыг улам баялаг болгосон гэжээ.

“Хайнань арлын аялал жуулчлал үндсэндээ   байгалийн үзэмжээр голлож, аялал жуулчлалын бараг бүх төрөл зүйлийн   бүтээгдэхүүнийг хамарсан юм. Манай Хайнаньд байгалийн өнгө үзэмж хангалттай,   харин соёлоо харуулах, танин мэдэхүйг түгээх явдал дутагдаж байна. Бид Хятад   улсын динозаврын төрлийг нэгтгэн Усан тутаргын паркт тавьж, хүүхэд багачууд,   жуулчдад зориулан шинжлэх ухааны мэдлэгийг түгээх боловсролын бааз газар   болгосон юм.”

Хайнань нь аялал жуулчлалын   бүтээгдэхүүний төрөл зүйлээр олон төдийгүй Хятад улсын дотооддоо хамгийн олон   таван одтой зочид буудал төвлөрсөн муж юм. Аялал жуулчлалын нөхцөл, тоног   төхөөрөмжийн хувьд олон улсын аялал жуулчлалын нэр нөлөө бүхий газруудаас   дутахааргүй болжээ. Мөн Хайнаний засмал зам, хурдны төмөр зам, далайн боомтын   бүтээн байгуулалт ч улам боловсронгуй болж байна.

Хайнанийг олон улсын аялал жуулчлалын арал болгох бүтээн байгуулалт эрчтэй ахиж байна

Хайнанийг олон улсын аялал жуулчлалын арал болгох бүтээн байгуулалт эрчтэй ахиж байна

Хайнаньд арлыг бүтэн тойрсон дэлхийн   анхны хурдны төмөр зам байгуулж, хөндлөн гулд сүлжсэн хурдны засмал замын сүлжээ   бий болгон, 3 цагийн дотор арлын хаана ч хүрч болох эдийн засгийн бүс бий   болгожээ. Удахгүй байгуулах Хайнаний тэнгисийн эрэг дагуу аялал жуулчлалын авто   зам Хятадын хувьд жолоочгүй технологийг хамгийн анх ашигласан мэдээлэлжсэн   хурдны авто зам болохоор байна. Ирээдүйд жуулчид энэ сайхан замаар жолоочгүй   автобусаар аялах бөгөөд замын хоёр хөвөөний үзэмж хүмүүст “зураг дотор аялж   яваа” мэт сэтгэгдэл төрүүлэх юм байна.

Хайнанийг олон улсын аялал жуулчлалын арал болгох бүтээн байгуулалт эрчтэй ахиж байна

Хятад улсын анхны олон улсын хөлөг   онгоцны зогсоолын тусгай зориулалт бүхий боомт болох Сань-Я хотын Фэнхуан арлын   олон улсын хөлөг онгоцны зогсоолын боомтын хоёр дахь шатны төслийн барилга   баригдаж байна. Сань-Я хотын Фэнхуан арлын олон улсын хөлөг онгоцны тээврийн   хөгжлийн ХХК-ын ерөнхий захирал Ван Вэйхай: Хөлөг онгоцны зогсоолын боомтын хоёр   дахь шатны төслийн барилга баригдаж дууссаны дараа Сань-Я хотод 10 мянган тоннын   зэрэглэлийн 5-6 хөлөг онгоц зэрэг зогсох боломжтой болох бөгөөд жилд хүлээн авах   жуулчид давхардсан тоогоор 2 саяд хүрнэ хэмээн танилцууллаа.

“Олон улсын аялал жуулчлалын арал болгон   хөгжүүлэх нь Хайнаний зорилт бөгөөд хөлөг онгоц нь аялал жуучлалын нэг төсөл нь   юм. Иймээс далай тэнгисийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд заавал хөлөг онгоцны аж   үйлдвэрлэл, аяллын хөлөг онгоцны аж үйлдвэрлэл, мөн тэнгисийн аялал жуулчлалын   зарим төслийг хэрэгжүүлэх шаардлагатай юм.”

Одоо Хайнань аралд гадаад дотоодын   агаарын тээврийн маршрут ойролцоогоор 200, тэнгисийн ачаа тээврийн аяллын   маршрут 337, хөлөг онгоцны аяллын 14 маршрут нээгдсэн байна. 30 жилийн өмнө тус   муж анх байгуулагдах үед цахилгаан эрчим хүч хүрэлцэхгүй, мужийн төв Хайкөү хот   автозамын гэрлэн дохиогүй байсан гэхэд итгэмээргүй санагдана.

Хайнанийг олон улсын аялал жуулчлалын арал болгох бүтээн байгуулалт эрчтэй ахиж байна

Дэд бүтэц улам боловсронгуй болж,   Хайнаний аялал жуулчлалын хөгжилд сайхан боломж нээгдэж, аялал жуулчлалын хяналт   удирдлагын чадвар эрчимжиж байгаа нь Хайнанийг олон улсын аялал жуулчлалын арал   болгон бүтээн байгуулахад тус болж байна. Жишээлбэл, Сань-Я хот 2015 оны эхээр   Хайнаний аялал жуулчлалын цагдаатай болж, аялал жуулчлалын хамаатай аливаа   гомдлыг аялал жуулчлалын цагдаа хүлээн авч үр ашигтай зохицуулдаг болжээ. Сань-Я   хотын Цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсийн цагдаа Лань Тяо Чи энэ тухай   танилцууллаа.

“Бид аялал жуулчлалын үзэмжит газруудад   мотоциклоор эргүүл хийдэг. Юуны өмнө бид цагдаагийн хүчнээ олон замд томилж,   жуулчдад харагдаж байх ёстой. Хэрэв жуулчдад аялах явцдаа гомдол гаргах, асууж   лавлах, эсвэл ямар нэг асуудал тавих болбол биднийг амархан олж   болно.”

Хайнанийг олон улсын аялал жуулчлалын арал болгох бүтээн байгуулалт эрчтэй ахиж байна

Хайний аялал жуулчлалын зах зээлийн үр   ашигтай хяналт удирдлагын хэлбэр нь улсын хэмжээнд үлгэр жишээ болсон байна.   Үүний зэрэгцээ 59 орны иргэд хилээр визгүй зорчих, явахдаа татваргүй бараа   худалдан авч болох бодлого нь Хайнаний гадагш нээлттэй хөгжих, олон улсын аялал   жуулчлалд ихээхэн түлхэц өгсөн байна. Энэ онд сар шинийн баяраар Сань Я хотын   олон улсын татваргүй барааны бүсээс бараа авсан хатагтай Ван манай   сурвалжлагчтай сэтгэгдлээ хуваалцжээ.

“Бараа худалдан авахад ерөнхийдөө дажгүй   санагдсан. Юуны өмнө чанар, үнийн харьцуулсан үзүүлэлтээр өндөр. Үнийн хувьд   ихээхэн хямдралтай. Бүтээгдэхүүний төрөл зүйл олон. Онлайн дэлгүүрт зарагдаж   дууссан уруулын будгийг эндээс олж чадсан гэх жишээтэй. Мөн янз бүрийн насны   хүмүүст зохих бараа байдаг. Манайх тэндээс санаанд нийцсэн бараанууд авсан. Энд,   татваргүй барааны дэлгүүрийн үнэ, чанарын ашигтай талыг мэдэрч болох тул тун   дажгүй санагдлаа.”

Хайнаний аялал жуулчлал сайн хөгжиж   байгаагийн цаана, тус муж байгуулагдсанаас хойших 30 жилд дотоодын нийт   бүтээгдэхүүн 78 хувиар нэмэгдэж, үйлчилгээний аж үйлдвэрлэлийн нэмүү өртгийн   дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 31 хувиас 55.7 хувь хүртэл дээшилж,   бүтцийн хувьд чанартай болжээ.

Их уншсан

холбоотой мэдээ