​Хөдөө тосгоны бүтээн байгуулалтын жишиг Бэйрэн тосгон

2018-04-04 16:01:00
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бэйрэн тосгон Хятадын өмнөд нутгийн   Хайнань мужийн Чюнхай хотын харьяанд байдаг юм. 2015 оны Бө-Аогийн Азийн чуулга   уулзалтын үеэр Ши Жиньпин гэргийнхээ хамт гадаадын зарим удирдагчдыг тус тосгонд   урьж аялсны улмаас Бэйрэн тосгон хүмүүсийн зорьж очдог газар болжээ. Ши Жиньпин   даргын гэргий Пэн Ли-Юань: Бэйрэн бол Хятадын социалист шинэ хөдөө тосгоны   бүтээн байгуулалтын жишиг юм гэжээ.

Хөдөө тосгоны бүтээн байгуулалтын жишиг Бэйрэн тосгон

 Гао Ли бол орон нутгийн хөгжмийн   багш, Бэйрэн тосгоны хөтөч юм. 2015 онд Пэн Ли-Юань гадаадын удирдагчдын гэргийн   хамт Бэйрэнд аялахад би хөтөч хийж, тосгоныхоо бүтээн байгуулалтыг танилцуулсан   юм хэмээн тэр дурсаж байлаа:
/Бө-Ао -Бичлэг 1-Гао Ли-Хятад хэлээр-Эмэгтэй/
 “Пэн Ли-Юань бидэнтэй хууч хөөрч,   “улам сайн ажиллаарай” хэмээн урам хайрлаж, үзэсгэлэнт сайхан Бэйрэн тосгоныг   Хятад даяар танилцуулах төдийгүй гадаадын хүмүүст ч мэдүүлнэ. Ирээдүйд Бэйрэний   залуус насны ханиа олоход бүр амар болох байх хэмээн ярьж байсан юм.”

Хэдхэн жилийн өмнө Бэйрэн шавар   шавхайтай зам, өмхий устай ядуу тосгон байлаа. Тосгоны иргэд халуун бүсийн   ургамал тарьж, залуус нь хот орж хөлсний ажил хийж, амьдралаа аргацааж байжээ.   2013 онд Чюнхай хот үзэсгэлэнт сайхан хөдөө тосгон байгуулах төлөвлөгөө   гаргаснаас хойш тус тосгонд өөрчлөлт гарч, 2014 онд зам тавин, ус цахилгаанаар   хангаж, бохир усыг шийдвэрлэх зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийжээ.   Өөрчлөн сайжруулах явцад Бэйрэн тосгоны байшин барилгуудыг нураахгүй,   тариалангийн газрын эзлэхгүй, мод огтлохгүйгээр тосгоныг хотжуулах зарчмын дагуу   Бэйрэний үзэсгэлэнт сайхан дүр төрхийг хэвээр хадгалж олон сайхан үзэмжит цэг   байгуулжээ.

Хөдөө тосгоны бүтээн байгуулалтын жишиг Бэйрэн тосгон

Үзэсгэлэнт Бэйрэн тосгоныг байгуулсан   нь аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь болж, хөдөөгийн аялал, ядуурлаас ангижруулах   загвараар хот орж хөлсний ажил хийж байсан иргэдийг нутагтаа буцаж, бизнес   эрхлэхийг уриалжээ. Хөдөө нутагтаа ирж ажиллах нь олон талын ашигтай сонголт юм.   Ажил эрхлэх төдийгүй гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах боломжтой. Тариалангийн   ажлаа ч хийж болно, орлого ч нэмэгдэнэ гэж Гао Ли ярьж байлаа:
/Бө-Ао-Бичлэг 2-Гао Ли-Хятад хэлээр-Эмэгтэй/ 
“Үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг   бүтээн байгуулж эхэлснээс хойш тосгоны иргэдийн хувьд хамгийн аз жаргалтай явдал   нь гэр бүлээрээ хамт амьдарч, эцэг эх, үр хүүхэд нь ар гэртээ үлдэх зэрэг   нийгмийн асуудлыг шийдсэн юм. Одоо хөдөө тосгон бүр илүү гоё болсон. Тосгоны   иргэдийн орлого нэмэгдэж, жаргалтай амьдарч байна.”
Бэйрэн тосгон байгалийн үзэмжээ   үйлдвэрлэл болгон, байгаль сайхан байвал иргэдийн орлого нэмэгдэж байна. Тус   тосгон давхацсан тоогоор жилд 500 мянган жуулчин хүлээн авч, хүн бүрийн жилийн   дундаж орлого 2014 онд 9000 юань байсан бол одоо 21 мянган юаньд хүрчээ.
“Цаоляо кафе” бол үзэсгэлэнт сайхан   хөдөө тосгон байгуулснаас хойших анхны кафе юм. Тус кафены эзэн, хатагтай Ван   Чюшян хотод 17 жил ажиллажээ. Үзэсгэлэнт сайхан хөдөө тосгон байгуулах үеэр   тэрээр хотын ажлаа орхиж, нутагтаа ирж үйлчилгээний ажилтнаас компанийн захирал   болж, тосгоныхоо 8 хүнийг авч ажиллуулж байна. Пэн Ли-Юань 2015 онд гадаадын   зарим удирдагчдын гэргийг урьж, түүний кафегаар зочилсон юм. Амьдрал маань   урьдынхаас дээшилсэн хэмээн Ван Чюшян ярьж байлаа:
/Бө-Ао-Бичлэг 3-Ван Чюшян-Хятад хэлээр-Эмэгтэй/
“Урьд нь найзуудаа тосгондоо урих   дургүй байсан. Одоо тэднийг дуудаж, манай тосгонтой танилцаарай гэдэг болсон. Би   хот орж ажиллаж байхад 1000 гаруй юанийн цалин авч байсан. Арваад жил ажиллаад   ямар ч нөөц, хадгаламжгүй байсан бол эндээ кафе ажиллуулаад хадгаламжтай боллоо.   Орлого маань өнгөрсөн арваад жилийнхээс хамаагүй илүү болсон.”
Бэйрэн тосгоны уугуул Хуан Чүнь-Ин   нутгийнхаа өөрчлөлтийг нүдээр үзэж байна. Тэр тарианы ажилд гаршсан боловч аялал   жуулчлалын ид үед гэр буудалд ажиллана. Тэрээр, энэ жил өөрөө гэр буудал нээж   ажиллуулах хүсэлтэй байгаагаа бидэнд ярьсан юм:
/Бө-Ао-Бичлэг 4-Хуан Чүнь-Ин-Хятад   хэлээр-Эмэгтэй/

 “Сар шинийн үеэр жуулчид маш олон,   бизнес хийж буй хүмүүсийн орлого сайн, намайг маш олон жуулчин гэр буудалтай юу   гэж асуусан. Хүүхдүүд маань бүгд гадуур ажиллаж байгаа учраас өөр бизнес хийх   боломжгүй. Харин гэр буудал ажиллуулмаар байна. Засгийн газраас зөвшөөрөл өгвөл   хэр том буудал ажиллуулахаа шийднэ. Одоо зөвшөөрөл аваагүй байна.”

Хөдөө тосгоны бүтээн байгуулалтын жишиг Бэйрэн тосгон

Бэйрэн тосгоны хөгжил нь эргэн тойрны   үл хөдлөх хөрөнгө, зочид буудал зэрэг салбарын хөгжлийг дайчилж, 3100 гаруй   хүнийг ажлын байраар хангажээ. Зөвхөн халуун бүсийн ургамал тарихад түшиглэн аж   төрж асан бяцхан тосгон одоо хөдөө тосгон хотын хөгжлийг дайчлах нийтлэг жишээ   болж, тосгоны иргэдэд аялал жуулчлалын үр ашгийг хүртээсэн юм.
2018 оны 4-р сарын 8-11-нд болох   Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр үзэсгэлэнт сайхан Бэйрэн тосгон гадаад   дотоодын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хийгээд хүлээж байна.
Сарантуяа
 

Их уншсан

холбоотой мэдээ