Дэлхийн оюутнуудын “хятад хэлний гүүр”-ийн xvιι удаагийн тэмцээний монголын бүсийн шувтаргын шалгаруулалт болов

2018-04-07 19:12:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР”-ИЙН XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР”-ИЙН XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

Хятадын Күнзийн Төв Институтээс санаачилж, МУИС-ийн Күнзийн институт, Монголын Хятад Хэлний Багш нарын Холбооноос зохион байгуулж, Хятад-Монголын Хэл Соёл, Боловсролын Сан, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвөөс дэмжин гүйцэтгэсэн дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын “Хятад хэлний гүүр”-ийн XVΙΙ удаагийн тэмцээний Монголын бүсийн шувтаргын шалгаруулалт 2018 оны 4-р сарын 7-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Улаанбаатар чуулга театрт боллоо.

ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР”-ИЙН XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР”-ИЙН XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

Энэ арга хэмжээнд, Хятад банкнаас Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгчийн орлогч Ян Жи-юн, Улаанбаар дахь Хятадын Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана, МУИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Жү Жюньли, МУБИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Бао Айдүн, МУ дахь Фүжянь Мужийн Бизнесийн Холбооны дарга Лянь Дүншэн, МУБИС-ийн Боловсролын Дээд Сургуулийн захирал Г.Цогзолмаа жич Их Засаг Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль зэрэг МУ-ын их дээд сургуулиудын хятад хэлний багш нар, хятад хэл сурч буй оюутнуудын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцжээ.

ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР”-ИЙН XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР”-ИЙН XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

МУИС, МУБИС, ШУТИС, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль зэрэг МУ-ын их дээд сургуулиудын 1-4 ангийн 15 оюутан тус шалгаруулалтад оролцож, сугалааны асуултад хятадаар хариулах, урлаг соёл, спортын төрлийн ур чадавхын үзүүлбэр тоглолт тоглож, ур авьяасаа сорин ширүүн өрсөлдсөний дүнд, Хүмүүнлэгийн Их Сургуулийн 3-р ангийн оюутан, 18 настай Мөнхбатын Гүюг 1-р байранд шалгарч, энэ оны 7-р сарын үеэр Бээжин хотноо болох дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын “Хятад хэлний гүүр”-ийн XVΙΙ удаагийн тэмцээнд МУ-ын их дээд сургуулийн оюутнуудыг төлөөлөн оролцох эрхийн бичгийг авсан байна. 

ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР”-ИЙН XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

ДЭЛХИЙН ОЮУТНУУДЫН “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР”-ИЙН XVΙΙ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛЫН БҮСИЙН ШУВТАРГЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОВ

Өнөөдрийн шалгаруулалтаар бас 2-р байранд 2, 3-р байранд 4, шилдэг байранд 8 оюутан тус тус шалгаруулж, шагнал урамшуулал олгожээ.   

  /CRT-гээс МУ-д суугаа сурвалжлагч О.Дарамбазар мэдээлэв/



Их уншсан

холбоотой мэдээ