Бө-Аогийн хавар дэлхий дахины нүдэнд...

2018-04-08 15:41:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны хавар  Бө-Аогийн Азийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж буй Хятадын эдийн засгийн хамгийн том онцгой бүс, өөрчлөлт нээлтийн “цонх” гэгдсэн Хайнань муж даян дэлхийн анхаарлын төвд дахин орлоо. 5 жилийн өмнө, БНХАУ-ын дарга Ши Жиньпин  даян дэлхийд хандан, “Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогоо эрс хэлбэрэлтгүй баримтална” гэж хэлж байсан бол мөдхөн 4-р сарын 10-нд Бө-Ао хотноо тэрээр Хятадын шинэ ээлжийн өөрчлөлт нээлтийн төсөл төлөвлөгөөг танилцуулах болно.  


“Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын тухай асуулт хариулт”: Хятад улс нээлттэй хаалганы бодлогоо үргэлжлүүлэн баримтлах уу? 


2013 оны 4-р сард Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр гадаад дотоодын аж ахуйн нэгжийн эзэдтэй санал солилцсон байна

2013 оны 4-р сард Ши Жиньпин Бө-Аогийн чуулга уулзалтын үеэр аж ахуйн нэгжийн эзэдтэй санал солилцжээ

-2013 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр гадаад дотоодын 32 аж ахуйн нэгжийн эзэд Ши Жиньпин даргатай санал солилцсон юм.
Америкийн “Пепси кола” компанийн захирал Абдулла: Хятадын засгийн газар нээлттэй байдлаа өргөтгөн, засаг захиргааны хянан зөвшөөрөх тогтолцооны өөрчлөлтөө гүнзгийрүүлж, гадаадын бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, ногоон эдийн засаг зэрэг салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг дэмжихийг хүсэж байна  гэжээ.
Австралийн “Фортескью” группийн ТУЗ-ийн дарга Форрест: Хятад улсад төмрийн хүдэр экспортолсны үр дүнд манай групп нөөц баялгийн салбарт дэлхийн хамгийн амжилттай ажилласан аж ахуйн нэгжүүдийн нэг болсон. Тиймээс Хятад дахь хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж, Хятад улсын нийгмийн хөгжилд улам их оролцож, ажиллах болно гэжээ.
Тайландын “Чиатай” группийн ТУЗ-ийн дарга  бөгөөд гүйцэтгэх захирал Ше Гүөминь: Хятад улс дотоодын хэрэглээгээ улам тэлж, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын хөгжлийг дайчлан, улам олон аж ахуйн нэгжийг хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачидтай холбоотой салбарт оруулж ажиллуулахыг хүсэж байна гэжээ.
... ...

Ши Жиньпин: Хятадын нээлттэй хаалга хэзээ ч хаагдахгүй.

-Бид “хос зуун жил”-ийн зорилт тавьж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг тусгасан “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэх тухай дурдсан. Эдгээр зорилтыг биелүүлснээр Хятад улсын эдийн засгийг тасралтгүй шинэ эрч хүчээр сэлбэх болно. Бидний хүчин чармайлтаар эдийн засгийн өсөлтийн хурд нэлээд өндөр түвшнээ үргэлжлэн хадгалах бүрэн боломжтой юм.

-Хятадад бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд бүгд Хятадын эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг учраас бид гадаадын хөрөнгө, нөөцийг ашиглах тухай бодлогоо хэзээ ч өөрчлөхгүй, гадаадын бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно.

-Хятад улс улам өргөн цар хүрээнд, улам гүн давхаргад нээлттэй эдийн засгийг хөгжүүлнэ. Би аливаа ивээх үзлийг  эсэргүүцэн, холбогдох улс орон хоорондын худалдааны маргаан, санал зөрөлдөөнийг зөвшилцлөөр зохицуулахад бэлэн байгаа бөгөөд тэнцвэртэй, хамтдаа ашиг хүртсэн, хөгжилд ээлтэй олон талт худалдааны тогтолцоо байгуулахыг идэвхтэй ахиулах болно.


“Нэг бүс нэг зам”: Хятадын нээлттэй хөгжлийн шинэ төлөвлөгөө

2013 оны 9-р сард, Ши Шиньпин Казахстанд айлчлахдаа “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хамтдаа байгуулах санаачилга дэвшүүлсэн билээ

2013 оны 9-р сард, Ши Шиньпин Казахстанд айлчлахдаа “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг 
хамтдаа байгуулах санаачилга дэвшүүлсэн билээ

2013 оны 10-р сард, Ши Шиньпин Индонезод айлчлахдаа “XXI зууны тэнгисийн торгоны зам”-ыг хамтдаа байгуулах санаачилга дэвшүүлсэн билээ

2013 оны 10-р сард, Ши Шиньпин Индонезод айлчлахдаа “XXI зууны тэнгисийн торгоны зам”-ыг 
хамтдаа байгуулах санаачилга дэвшүүлсэн билээ

“Бө-Аогийн асуулт, хариулт”-тай харилцан уялдуулж, энэ оны намар Ши Шиньпин дарга Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудад айлчлах үеэрээ зам дагуу орнуудтай “Торгоны замын эдийн засгийн бүс”, “XXI зууны тэнгисийн торгоны зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилга дэвшүүлсэн билээ. Ийнхүү “Нэг бүс нэг зам” санаачилга Хятад улсын дэлхий нийттэй хамтдаа зөвшилцөн, хамт байгуулж, хамт хуваалцах шинэ стандарт болсон юм.
Ши  Жиньпин “Хятад улсын хөгжлийн боломжийг зам дагуу улс орнуудтай хуваалцах, хамтдаа хөгжих” нь энэ санаачилгын анхны зорилт байсан хэмээн ярьж байсан юм.
“Нэг бүс нэг зам” бол Хятадаас дэлхийн эдийн засгийн нээлттэй хамтын ажиллагааны хөгжилд зориулж босгосон шинэ индэр гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятад улс гадагшаа нээлттэй хөгжих нь өөртөө цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулах хэрэг биш, харин улс орнуудтай хамтдаа хуваалцах олон янзын цэцэгтэй хүрээлэн байгуулах явдал юм. Таван жилийн хугацаанд Хятад улс үйл ажиллагаагаараа дэлхий нийттэй хөгжлийн үр ашгаа хуваалцаж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг олсон юм. 40 гаруй улс орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 30 гаруй улс оронтой үйлдвэрлэх хүчний механизмжсан хамтын ажиллагаа өрнүүлж, зам дагуу орнуудад хийсэн хөрөнгө оруулалт 50 гаруй тэрбум ам.долларт хүрэв. Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцогч орнуудад 1.7 тэрбум ам.долларын зээл өгч,  “Торгоны замын сан” 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хятадын компаниуд 20 гаруй улс оронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 56 бүс байгуулж, холбогдох улс орнуудад 1.1 орчим тэрбум долларын татварын орлого олгон, 180 мянган ажлын байр гаргасан юм.


Чөлөөт худалдааны туршиц бүс:  Хятадын нээлттэй хөгжлийн орон зай

2014 оны 5-р сард Ши Жиньпин Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсэд ажиллаж байна

2014 оны 5-р сард Ши Жиньпин Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсэд ажиллаж байна

Шанхай хот бол ХКН үүсэн байгуулагдсан  голомт. Мөн Хятадын тэнгисийн эрэг дагуу нээлттэй хөгжсөн анхны хотын нэг. 2013  онд Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийг албан ёсоор байгуулсан юм.  
Хоёрхон жилийн дараа Гуандүн, Тяньжинь, Фүжяний чөлөөт худалдааны туршиц бүс үүдээ нээжээ. 2017 онд Ляонин, Жэжян, Хэнань, Хүбэй, Чүнчин, Сычуань, Шааньшигийн чөлөөт худалдааны туршиц бүсийг албан ёсоор байгуулж, “1+3+7”-гийн шинэ эринийг эхлүүллээ.
Хятад улс Шэньжэнь, Шямэнь, Жүхай, Шяньтөүд эдийн засгийн дөрвөн онцгой бүс байгуулахаар гараа болгож, зарим бүс нутаг гадагш нээлттэй хөгжихийг урьдаар хэрэгжүүлэх туршилтын ажлыг ахиулав. 2013 оноос хойш улсын зэрэглэлийн чөлөөт худалдааны 11 туршиц бүс шинэ төлөв байдалд Хятад улс өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хөгжлөө улам өргөтгөх, эдийн засгийн даяаршилтай уялдан нэгдэх чухал индэр болсон юм.
Ши Жиньпин: Чөлөөт худалдааны туршиц бүс байгуулах нь ХКН-ын Төв хорооны шинэ нөхцөл байдалд өөрчлөлт нээлтийг  ахиулахын төлөө авсан чухал арга хэмжээ юм.
5 жилийн турш, Хятадын чөлөөт худалдааны бүсүүд тус тусын харгалзан үзсэн, инноваци бүтээх тал бий. Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүс хөрөнгө оруулалт, худалдаа, банк санхүү, менежментийн талаар өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг эрэлхийлж, 100 гаруй төрлийн хуулбарлаж болохуйц менежментийн арга олсон юм. Үүнд сөрөг жагсаалтын гадаад хөрөнгийг удирдах арга, гаалийн худалдааг хялбарчлах зэргийг дурдаж болно... Саяхан үүдээ нээсэн Ляонин, Жэжян зэрэг чөлөөт худалдааны туршиц бүс байгуулсан нь урьд бие даасан шинжтэй байсан бол одоо нэгдмэл хэлбэр лүү шилжиж, тогтолцооны өөрчлөлт шинэчлэлээ түргэтгэн, чөлөөт худалдааны бүсийн бизнесийн орчныг сайжрууллаа.


Өөрчлөлт нээлт: Хятад улс улам их хөгжсөний нууц

Өнгөрсөн 5 жилд Төв хорооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг удирдах баг 40 шахам удаа хуралдаж, 1500 гаруй арга хэмжээ авчээ.

Өнгөрсөн 5 жилд Төв хорооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг удирдах баг 40 шахам удаа хуралдаж, 1500 гаруй арга хэмжээ авчээ.

1978 оны 12 дугаар сард, ХКН-ын XI сонгуулийн  III бүгд хурлаар Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлэхээр шийдэж, 5000  жилийн түүх соёлтой Хятад улс дэлхий дахинд үүдээ нээсэн юм.
2013 оны 10-р сард, ХКН-ын XVIII сонгуулийн III бүгд хурлаар өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх шийдвэр гаргав. Өнгөрсөн 1000 гаруй хоногт Ши Жиньпин Төв хорооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг удирдах багийн хурлыг 39 удаа даргалан хуралдуулж, 1500 гаруй арга хэмжээ авч, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологи, намын байгуулалт зэрэг салбарт өөрчлөлтийг эрчимжүүлж, гүнзгий, үндсэн чанартай түүхэн ахиц гаргалаа.
2018 оны 3 сард, Төв хорооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг удирдах баг Төв хорооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг удирдах хороо болж өргөжсөн  юм.
Эдийн засгийн даяаршлын түргэн хөгжих, улс орны ерөнхий өрсөлдөх хүч сайжрахад хандуулан Ши Жиньпин аль эрт Сочи хотод ОХУ-ын телевизэд өгсөн ярилцлагадаа: Хятад улс боломжийг ашиглан улам их хөгжье гэвэл өөрчлөлт нээлтэд түшиглэх хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.
1.3 тэрбум хүн амтай их гүрнийг орчин үеийн хөгжилд хүргэхэд хүн төрөлхтний түүхэнд суралцах туршлага гэж үгүй. Хятадын хөгжил өөрийн гэсэн замаар замнаж, туршин урагшилж, өөрчлөлт нээлтийг тасралтгүй гүнзгийрүүлж, тасралтгүй эрэл хийж урагшилна хэмээн Хятадын удирдагч үзсэн юм.
Цэцэг дэлгэрсэн хаврын урин цагт, Хятадын дипломат үйл ажиллагааны 2018 оны анхны үйл хэрэг болох Бө-Аогийн чуулга уулзалтаас шинэ эриний Хятадын дуу хоолойг сонсохыг дэлхий дахин хүсэн хүлээж байна.

Их уншсан

холбоотой мэдээ