​Бө-Аогийн супер эмнэлэг ашиглалтад оров

2018-04-08 16:24:16
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Хайнань мужийн Чюнхай хотын Бө-Аогийн супер эмнэлэг  саяхан Лэчэн олон улсын эмчилгээний аялал жуулчлалын жишиг бүсэд албан ёсоор  ажлаа эхлүүллээ. Тус бүс Хятадын анхны олон улсын эмчилгээний аялал жуулчлалын  үйлчилгээ үзүүлэх, бохир хийн ялгарал багатай экологийн хороолол, олон улсын  байгууллагууд төвлөрсөн үндэсний зэрэглэлийн хөгжлийн бүс юм. Тус бүсэд  эмчилгээний тоног төхөөрөмж, эм бэлдмэлийг импортоор оруулж бүртгэхэд түргэн,  гаалийн татвар багатай, клиникийн судалгаа хийх өргөдөл гаргахад дөхөм зэрэг  хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлнэ.

Бө-Аогийн супер эмнэлэг ашиглалтад оров

Эмчилгээний аялал жуулчлал гадаадад ид өрнөж байна. Статистик тоо  баримтаас үзвэл, 2016 онд Хятадын 600 мянган хүн гадаадад эмчлүүлжээ. Бө-Аогийн  Лэчэн олон улсын эмчилгээний аялал жуулчлалын жишиг бүсийн албаны хүн: тус  бүсийн зорилго бол ард иргэдийн эрүүл мэндийн шинэ эрэлт хэрэгцээг хангаж,  одоогийн эмчилгээ үйлчилгээ тэнцвэргүй, хүрэлцэхгүй байгаа зөрчлийг багасгахын  төлөө юм гэжээ.

Бө-Аогийн супер эмнэлэг ашиглалтад оров

Хайнань мужийн Чюнхай хотын намын хорооны ерөнхий нарийн бичгийн  дарга Хэ Чюнмэй: Супер эмнэлэг зөвхөн өндөр түвшний хэрэглэгчдэд л үйлчилгээ  үзүүлэх бус, харин энгийн цалинтай хүмүүс ч тооцоо хийж, ашиглах бүрэн боломжтой  юм гэжээ.  Сарантуяа 

Их уншсан

холбоотой мэдээ