Азийн өрсөлдөх чадварын тайланг нийтэлжээ

Уртнасан 2018-04-09 10:03:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Азийн өрсөлдөх чадварын тайланг нийтэлжээ

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтаас "Азийн өрсөлдөх чадварын тухай 2018 оны тайлан"-г нийтэлжээ. Тус тайланд, дэлхийн эдийн засгийн сэргэлт ба Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал хурдацтай ахисны улмаас Азийн эдийн засгийн цогцуудын эдийн засаг  ерөнхийдөө эерэг хандлагатай болсон хэмээн тэмдэглэсний зэрэгцээ худалдааг ивээх  үзэл эдийн засгийн хөгжлийн урт хугацааны хөдөлгөх хүч болж чадахгүй, харин эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хязгаарлана хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Азийн өрсөлдөх чадварын тайланг нийтэлжээ

Тус тайланд Азийн эдийн засгийн 37 цогцын өрсөлдөх  чадварт хийсэн судалгааны үр дүнг харуулжээ. Эдийн засгийн өсөлтийн боломж, түүний дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр, эдийн засгийн эргэлтийн эрүүл байдлаас авч үзвэл, Хятадын ерөнхий эдийн засгийн эрч хүчний өрсөлдөх чадвар жагсаалтыг тэргүүлсэн байна. Хятадын эдийн засгийн ерөнхийлсөн оноо эдийн засгийн өсөлт саарсны нөлөөгөөр зохих хэмжээгээр буурсан ч 7 шахам хувийн  өсөлтөөс бий болох нэмэгдэл хэмжээ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг  нэмэгдүүлэхэд маш чухал юм.

Азийн өрсөлдөх чадварын тайланг нийтэлжээ

Азийн эдийн засгийн цогцуудын эдийн засаг дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хурдыг даган ерөнхийдөө эерэг хандлагатай байна. 2017 онд  БНАСАУ-ыг эс тооцвол, Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн цогцуудын эдийн засаг  ерөнхийдөө тогтвортой сайжрах хандлагатай болж, сэргэн нэмэгдэх шинж тэмдэг илэрчээ. Гадны хөрөнгө оруулалт, экспортын өсөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр АСЕАН нь дэлхийн 6 дахь том эдийн засгийн цогц болж, Зүүн Өмнөд Азийн  эдийн засгийн цогцууд хөгжлийн замдаа орлоо. Зүүн Ази, Төв Ази, Баруун Ази, Австрали тивийн олон орон, мөн ОХУ-ын эдийн засаг тогтвортой сайжрах төлөвтэй байна гэж тус тайланд  тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ