Ши Жиньпин Австрийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Э.Гэрэлт 2018-04-09 10:55:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Австрийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-нд Бээжин хотноо Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Беллентэй хэлэлцээ хийж, Хятад, Австрийн стратегийн түншийн найрсаг харилцаа тогтоож, Хятад, Австрийн бүтээлч хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар санал нэгтэй шийджээ. Австрийн ерөнхий сайд Себастьян Курз тус хэлэлцээнд оролцсон байна.

Ерөнхийлөгч Ван дер Беллен Хятад улсад анх удаа төрийн айлчлал хийж, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад оролцох гэж байгааг Ши Жиньпин дарга тэмдэглээд,  эрхэм ерөнхийлөгч та ерөнхий сайд Курз болон олон сайд нараас бүрдсэн дээд зиндааны төлөөлөгчдөө ахлан Хятад улсад айлчилж байгаа нь Хятад, Австрийн харилцааны түүхэнд  томоохон үйл хэрэг байж, ерөнхийлөгч та болон Австрийн засгийн газар Хятад, Австрийн харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгааг харуулж байна.  Та мөн Хятадын ардын амь үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөсөн нь Хятадын ард түмнийг хүндэтгэж, найрсаг сэтгэлтэй байгааг харуулж байна. Австри бол Хятад улсын Европ тив дэх хамтын ажиллагааны чухал түнш мөн. Хятад, Австри хоёр орон бүгд өнө эртний түүх, гайхамшигт соёлтой. Хоёр орны ард түмэн ч найрсаг сэтгэлтэй байдаг. Ерөнхий сайд Себастьян Курзын удирдсан Австрийн шинэ засгийн газар Хятадтай харилцаагаа идэвхжүүлж, "нэг бүс нэг зам" санаачилгыг анх удаагаа засгийн газрынхаа бодлого хэрэгжүүлэх хэлэлцээрт бичиж оруулсныг Хятадын тал сайшааж байна. Австрийн талтай хамт хоёр орны хамтын ажиллагааны нөөц боломжийг дайчлан, найрамдал, хамтын ажиллагаагаа олонд хүргэж, хоёр орны ард түмэнд үр шимийг нь хүртээхэд Хятадын тал бэлэн байна.

Ши Жиньпин Австрийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Хятад, Австрийн эдийн засаг харилцан нөхвөрлөх чанартай бөгөөд хамтын ашиг сонирхол их, хамтын ажиллагааны хүрээ өргөн, хөгжлийн асар их нөөцтэй юм. Хоёр тал стратегийн түншийн найрсаг харилцаа тогтоох боломжийг ашиглан улс төрийн удирдамж, дээд давхаргын төлөвлөлтийг эрчимжүүлэн, өндөр зиндааны хэлхээ холбоог хэвээр байлган, олон салбарт солилцоо, яриа хэлцэл идэвхтэй өрнүүлж, хоёр орны эрх зүй, хууль хэрэгжилт, авилгатай тэмцэх зэрэг салбар дахь хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэн, олон талт үйл хэргийн талаар хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах хэрэгтэй. Хятадад хөрөнгө оруулах талаар Австрийн тал нээлттэй байр суурьтай байгаад Хятадын тал баяртай байна. Зах зээлээ улам өргөтгөж, Австрийн улам олон аж ахуйн нэгж Хятадад ирж хөрөнгө оруулахыг дэмжих болно. Түүнчлэн Ази, Европыг дэд бүтцээр холбохыг ахиулж, зах зээлийн асар их боломжийн хамтдаа ашиглах болно. Австрийн тал Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаанд оролцохыг сайшааж байна. Австрийн талтай тус тусын хөгжлийн стратегиа уялдуулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал хулсны баавгайг хамгаалах талаар нэгдсэн судалгаа хийх, аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлэх зэрэг хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны найрамдлыг хүмүүсийн сэтгэлд хоногшуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Австрийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Ван дер Беллен: Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш эдийн засаг нь урьд өмнө  байгаагүй амжилтад хүрч, Австри, Хятадын хамтын ажиллагаанд чухал боломж нээсэн. Австри, Хятадын харилцаа үргэлжлэн хөгжиж буй нь хүмүүсийг баярлуулж байна. Хятадын талтай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, хүрээлэн буй орчин хамгаалах, цэвэр эрчим хүч, соёл, спорт зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр Австрийн тал чармайж байна. Хятад улс цаг уурын өөрчлөлтийг даван туулах зэрэг дэлхийн үйл хэрэгт чухал нөлөө үзүүлж буйг Австрийн тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд хоёр орны хэлхээ холбоо, зохицуулалтыг нягтруулахад бэлэн байна. Австри улс энэ оны 7-р сард Европын холбооны дарга орон болох болохоор Европ, Хятадын хамтын ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд ч  бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ