Ази тив эдийн засгийн өсөлтөөр хамгийн түргэн бүс байх болно

Уртнасан 2018-04-10 17:25:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны хурал Хайнань мужийн Бө-Ао хотод боллоо. Чуулга уулзалтын хугацаанд   гадаад дотоодын олон мэргэжилтнүүд, ирэх 20 жилд Ази тив дэлхийд эдийн засгийн өсөлтөөр хамгийн түргэн бүс хэвээр байх болно гэж үзсэн юм. Мөн Хятад улсаас энэ удаагийн чуулга уулзалтаар мэдэгдсэн гадагш нээлттэй хөгжих шинэ арга бодлого нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан байна.

Мөн өдөр хийсэн Бө-Аогийн чуулга уулзалтын “Азийн эдийн засгийн төсөөлөл” салбар форумд, Хятадын Төв Банкны захирал асан Дай Шянлун хэлсэн үгэндээ: Наад зах нь ирэх 20 жил, улмаар энэ зууны дунд үе хүртэл Ази тив эдийн засгийн өсөлтөөр дэлхийд хамгийн түргэн бүс нутаг хэвээр байх болно гэжээ.

“Сүүлийн 20 жилд Азийн эдийн засаг жил тутамд дунджаар 6.8 хувиар өссөн бөгөөд ирэх 20 жилд ч дэлхийд хамгийн түргэн өсөлттэй байх болно. Хамгийн гол шалтгаан нь, Хятад улсын хөгжил хүчирхэгжиж, Энэтхэгийн хөгжил түргэсэж, Хятад, Япон, БНСУ болон АСЕАН-ны 10 орны хамтын ажиллагаа улам эрчимжиж, “Нэг бүс нэг зам”-ын хөгжил нь Ази тивд шинэ боломжийг нээх болно.”

Хятад улсын эдийн засгийн ирээдүйн тухай Дай Шянлун: Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд зохих хэмжээгээр буурав. Энэ нь эдийн засгийн уналтын илрэл бус, харин Хятад улс эдийн засгийн хөгжлийн стратегиа зориуд, ухамсраараа, үр ашигтай зохицуулсан явдал юм. Ирээдүйд Хятадын эдийн засгийн хөгжил чанарыг улам их чухалчлах болно гэжээ.

“Юуны түрүүнд ханган нийлүүлэлтийн талын өөрчлөлтийг хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг шинэчлэн, хууль тогтоол зөрчсөн, хоцрогдсон үйлдвэрүүдийг татан буулгаж, өндөр шинэ технологийн   үйлдвэрлэх хүчийг цогцлоон байгуулах хэрэгтэй. Хоёрт, хөрөнгийн ханган нийлүүлэлтийг боловсронгуй болгож, нийгмийн хөрөнгийн ханган нийлүүлэх чадварыг  нэмэгдүүлэн, орон сууцны хангалтыг сайжруулж, үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлтөөс сэргийлэх хэрэгтэй.”

Эдгээр арга бодлогоор дамжин Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж чадна гэж тэр үзэж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтын хугацаанд Хятад улсын нийтэлсэн өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хөгжих шинэ арга бодлого нь гаднынхны анхаарлыг их татсан байна. Энэтхэгийн Үйлдвэр, худалдааны нэгдсэн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Санжаяа Бару ингэж ярьсан юм.

“Хөгжлийн үүднээс авч үзвэл, Хятад улсын хэрэглээ чанаржиж, оршин суугчдын орлого нэмэгдэхийн хэрээр Хятад улс бусад улс орнуудаас, ялангуяа хөгжиж буй орнуудаас импортлох хэмжээгээ өргөтгөх чадвар ихтэй болжээ. Хэрэв Хятад улс импорт болон гадаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд улам чухал үүрэг гүйцэтгэвэл Хятад улс болон хөгжиж буй орнуудын   аль алинд нь ашигтай юм.”

Хуралд оролцсон төлөөлөгчид, Азийн эдийн засгийн өсөлтөд мөн цөөнгүй тогтворгүй хүчин зүйлс тулгарч   байгаагийн дунд одоо ширүүсэж буй Хятад, Америкийн худалдааны зөрчил багтаж   байгааг дурджээ. Хятадын Улс ардын эдийн засгийн судалгааны газрын захирал Фань Ган: БНХАУ, АНУ-ын худалдааны зөрчил нь худалдааны нийт гинжин хэлхээнд нөлөөлнө   гэжээ.

“Хятад улсыг Америкт маш олон бүтээгдэхүүн экспортолдог гэдэг боловч, Хятадын экспортод Азийн орнуудаас оруулсан их хэмжээний импортын бүтээгдэхүүн багтаж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын дэлгэц, Япон, Малайзаас импортолсон эд анги, мөн Зүүн Өмнөд Азийн   орнуудын зарим нөөцийн чанартай бараа бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Эдгээрийг Хятад улс угсарсны дараа Америкт экспортолдог. Хятад, Америкийн хоорондын  худалдааны зөрчил худалдааны нийт гинжин хэлхээнд нөлөөлөх болно.”

Их уншсан

холбоотой мэдээ