Ши Жиньпин МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзав

2018-04-10 21:29:05
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзав

10-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хайнань мужийн Бө-Аогийн үндэсний зочид буудалд МУ-ын засгийн газрын ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан байна. 


Ши Жиньпин:  Хятад, Монголын харилцааг эргэн тойрны дипломат харилцааны тэргүүн байранд тавихыг Хятад улс үргэлж баримтална. Бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулж, дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай байх ухагдахуун, сайн хөрш, сайн түнш байх эргэн тойрны дипломат чиг хандлагын дагуу, МУ-тай харилцаагаа үргэлжлэн гүнзгийрүүлнэ. Одоо, Хятад, Монголын харилцаа түүхэн шинэ үе шатандаа явж байна. Хоёр тал харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа  амжилтад хүрэх зарчмын дагуу, нөхцөл боломжийг ашиглан, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг урагш хөгжүүлэх болно хэмээн онцоллоо. 

Ши Жиньпин. Хоёр тал харилцан хүндэтгэж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхлыг чин сэтгэлээсээ дэмжих ёстой. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, МУ-ын ард түмний сонгосон хөгжлийн замыг Хятад улс хүндэтгэсээр ирсэн юм. Монголын талтай дээд зиндааны, олон салбарын хэлхээ холбоогоо эрчимжүүлж, “Нэг бүс нэг зам” санаачилга, Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгыг харилцан холбохоос бий болох боломжийг сайтар ашиглан, олон салбарын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Монгол улс ШХАБ-ын үйл  ажиллагаа, хөгжилд идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшаана гэжээ. 

Ши Жиньпин МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзав

У.Хүрэлсүх: 10-нд таны тавьсан илтгэл хүмүүст гүн сэтгэгдэл төрүүллээ. Таны санаачилсан нээлттэй, багтаамжтай хөгжил нь Монгол улс зэрэг орнуудад илүү өргөн боломж нээлээ. Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Харилцан хүндэтгэх нь хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурь мөн гэдгийг Монголын тал сайшааж байна. Мөн нэг Хятадын бодлого баримталж, Тайвань, Түвд бол Хятадын салшгүй нэг хэсэг, Тайвань, Түвдийн асуудал бол Хятадын дотоод үйл хэрэг гэдгийг эрс баримтална. Мөн “нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжиж, Монгол, Хятадын хөгжлийн стратегийн холбоо, олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна.  Солонгосын хойг, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах талаар гаргасан Хятадын талын чухал хувь нэмрийг Монголын тал өндрөөр үнэлж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ