Хятад, Монголын бизнесийн форум боллоо

2018-04-12 10:10:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Монголын  бизнесийн форум боллоо

11-нд Бээжин хотноо Хятад, Монголын  бизнесийн форум боллоо. Форумыг Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг,  Монгол улсын Үйлдвэр худалдааны нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Тус  форум Хятад, Монголын аж ахуйн нэгж хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж, хоёр орны  эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой юм.  

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх тус форумд оролцож үг хэлсэн юм.  Тэрээр: Монгол, Хятад хоёр орон харилцааны урт удаан түүхтэй, хаяа нийлсэн  найрсаг хөрш юм. Хятад улс олон жил Монгол улсын худалдаа, хөрөнгө оруулалтын  хамтын ажиллагааны хамгийн том түнш байсан бөгөөд эдийн засаг, худалдааны  салбарт хоёр орон хамтын ажиллагааны асар их нөөцтэй юм гэжээ.  

У.Хүрэлсүх, Монгол, Хятад хоёр орны аж ахуйн нэгжүүд хоёр орны хамтын  ажиллагааны боломжийг алдалгүй ашиглаж, худалдааны барааны нэр төрлийг өргөтгөж,  Монголын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний  экспортыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Монголын уул  уурхай, байгаль экологийг хамгаалах, эрчим хүчний салбар зэрэг дээд технологи  шингэсэн салбарт хөрөнгө оруулахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр: Сүүлийн жилүүдэд Монгол улсын хөрөнгө оруулалтын орчныг  тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн, тэдний хууль ёсны эрх ашгийг  хамгаалах арга хэмжээнүүд авч, худалдааны таатай орчин бүрдүүлэх татварын  шинэчлэл хийж байна. Энэ талаар Монгол улс цаашид олон арга хэмжээ авч  хэрэгжүүлэх болно гэжээ.

Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Жян Зенвей: Хятад,  Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа саруул уудам хэтийн төлөвтэй  юм. Хоёр орон аж үйлдвэрийн бүтэц, эх баялгийн үйлдвэрлэлийн хүчин зэрэг талаар  өөр өөрийн давуу талтай, эдийн засгийн талаар харилцан нөхөх чанар ихтэй тул  байгалиас заяасан хамтын ажиллагааны түнш юм. Одоо хоёр тал "Нэг бүс нэг зам"  санаачлагыг Монголын "Хөгжлийн зам" санаачлагатай уялдуулан, хоёр орны эдийн  засаг, худалдааны харилцааг ахиулж, шинэ шатанд гаргаж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ