Глобал засаглалын тухай олон улсын дээд түвшний бодлогын 2018 оны форум болов

Д.Хүчитбаатар 2018-04-12 17:32:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Глобал засаглалын тухай олон улсын дээд түвшний бодлогын 2018 оны  форум болов

12-нд Гуанжөү хотноо  "Нэг бүс нэг замын банк санхүүгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөрөнгө  оруулалт" уриан дор болсон "Глобал засаглалын тухай олон улсын дээд түвшний  бодлогын 2018 оны форум", "2018 оны Нэг бүс нэг замын банк санхүүгийн хөрөнгө  оруулалт форум" болж, Бангладеш, Египет зэрэг “нэг бүс нэг зам” дагуу 10 гаруй  орны сайд нарын хэмжээний албан тушаалтан, НҮБ-ын салбар нэгжүүд, олон улсын  банк санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, хөгжлийн болон зөвлөх  байгууллагын төлөөлөгчид зэрэг 300 гаруй хүн  оролцжээ.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын зөвлөлийн дэд дарга,  Хятадын Ардын банкны ерөнхийлөгч асан Жөү Шяочуань: "Нэг бүс нэг зам"-ын бүтээн  байгуулалт Хятад улсын банк санхүүгийн салбарт шинэ зах зээл, шинэ үйлчлүүлэгч,  шинэ ажил төрөл бий болгон, банк санхүүгийн салбарын үйлчилгээнд шинэ шаардлага  тавьсан юм. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад банк санхүүгийн салбарын  чухал тулгар үүргийг гүйцэд дайчлахад эрхбиш зах зээлийн дүрэм журмыг мөрдөж,  газар зүйн байршил, өртөг, цар хэмжээ, дагалт үйлчилгээ, бодлогын давуу талыг  гүйцэд ашиглан, бодлогын чанартай банк санхүү, нээж хөгжүүлэх зорилго бүхий банк  санхүүгийн үйлчилгээ, бизнес зориулалттай банк санхүүгийн нөөц зэргийг нэгтгэн,  банк санхүүгийн үйлчилгээний олон шат давхаргатай, олон ургальч системийг  байгуулах ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ