Ли Кэчян Индонезийн ерөнхийлөгчийн тусгай элчтэй уулзав

2018-04-13 10:45:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
  

Ли Кэчян  Индонезийн ерөнхийлөгчийн тусгай элчтэй уулзав

ХОУР-гийн мэдээ:  12-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Индонезийн  ерөнхийлөгч Жокогийн тусгай элч, Тэнгисийн яамны сайд Лухуттай уулзжээ.  

Ли Кэчян: Манай хоёр орон  стратегийн иж бүрэн түншийн харилцаа тогтоосны 5 жилийн ой энэ онд тохиож байна.  Хятадын тал Индонезийн талтай хамт дээд давхаргын харилцаагаа  нягтруулж, “Нэг бүс нэг зам”-ийн санаачилгыг Индонезийн хөгжлийн стратегитай  уялдуулан, хоёр тал эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, дэд  бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарын хамтын  ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Индонезийн харилцааны хөгжлийн үр шимийг хоёр  орны ард түмэнд хүртээх төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал,  хөгжлийг ахиулахад тус нэмэр болно гэжээ.

Лухут: Миний бие  энэ удаа ерөнхийлөгч Жокогийн тусгай элчийн хувиар Хятадад айлчилж байгаагийн  зорилго бол Хятадын талын “Нэг бүс нэг зам” болон Индонезийн “Бүс нутгийн эдийн  засгийн ерөнхий хонгил” зэрэг стратегийн хамтын ажиллагааг ахиулж, хоёр талын  ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, харилцан ашигтай ажиллаж, хамтдаа  ашиг олохын төлөө юм. Ерөнхий сайд Ли Кэчян Индонезод айлчилж, хоёр орны  харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлэн эрүүлээр урагш ахиулахыг хүсэж байна  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ