​Алжирын ерөнхийлөгчид эмгэнэлийн цахилгаан илгээв

2018-04-13 10:52:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4-р сарын 12-нд Хятад улсын  дарга Ши Жиньпин Алжирын армийн нисэх онгоц осолдсон тухай Алжир улсын  ерөнхийлөгч Ботефликад цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин цахилгаандаа: Танай улсын армийн нисэх онгоц  золгүй тохиолдлоор осолдож, олон хүн амиа алдаж, шархадсан тухай мэдээ сонсоод  цочирдон хүлээж авлаа. Миний бие Хятадын засгийн газар, ард түмэн  болон хувийнхаа зүгээс нас барсан хүмүүс, шархадсан болон амиа алдсан хүмүүсийн  ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна гэжээ.

Мөн өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Алжирын  ерөнхий сайд Оуяахиад эмгэнэлийн цахилгаан илгээжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ