Америкийн дэгдээсэн худалдааны маргаан өөр бусдыг хохирооно

Д.Хүчитбаатар 2018-04-13 10:55:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн дэгдээсэн худалдааны маргаан өөр бусдыг  хохирооно

БНХАУ-аас Их Британид суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Лю  Шаомин 11-нд тус орны “Гардиан” сонинд “Худалдааны дайн өрнүүлэх нь өөр бусдыг  хохирооно”, “Хятад улс Америктай худалдааны дайн өрнүүлэх санаагүй, гэвч өөрийн  эрх ашгаа хэлбэрэлтгүй хамгаалах болно” зэрэг өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ:  Саяхан Америкийн засгийн газар 1974 оны “Америкийн худалдааны хууль”-ын 301 тоот  заалт зэрэг дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу Хятадад чиглүүлэн худалдааг  ивээх үзлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол Хятад улс аргагүйн эрхэнд хариу  арга хэмжээ авч, дэлхийн хоёр том эдийн засгийн цогц хооронд “худалдааны дайн”-ы  бараан үүл бүрхсэн юм. “Худалдааны дайн”-ыг хүмүүс дэмжихгүй, хөгжил, цаг үеийн  урсгалыг сөрөх учраас түүнээс бүрмөсөн татгалзах ёстой. Эртнээс эдүгээг хүртэл  худалдааны дайнд ялалт байгуулсан орон гэж үгүй. Хятад улс хариу арга хэмжээ авч  байгаа нь хууль ёсны эрх ашгаа хамгаалахын төлөө, мөн олон улсын худалдааны  тогтолцоог хамгаалахын төлөө юм. Маргааныг зөвхөн шууд холбогдсон хоёр тал  өөрсдөө зохицуулж чадна. Хятад, Америкийн алс хэтийн болон язгуур ашиг сонирхлыг  хамгаалах, аль эсвэл олон улсын худалдааны дэглэмийг хамгаалж, дэлхийн эдийн  засгийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад бүгд “тэг нийлбэртэй тоглоом”-ыг  орхиж, дахин яриа хэлцлийн зөв замдаа эргэн орох нь чухал юм  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ