Австралийн дипломат ажилтанд виз олгохоос татгалзсан гэдэг мэдээллийг няцаав

Д.Хүчитбаатар 2018-04-13 10:59:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Австралийн дипломат ажилтанд виз олгохоос татгалзсан гэдэг мэдээллийг  няцаав

Саяхан, Хятад улс Австралийн  дипломат ажилтанд виз олгохоос татгалзсан гэдэг мэдээлэл цацагдсан бөгөөд энэ нь  ямар ч ор үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч  Гэн Шуан 12-нд мэдэгдлээ.

Австралийн хэвлэлийн мэдээлснээр,  тус орны сайдын хэмжээний албан тушаалтан Хятад улсад ирж "Автсралийн долоо  хоног" худалдааны яармагийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн байсан боловч  визийн асуудлаас болж арга хэмжээ нь цуцлагдсан гэжээ.  

Энэ тухай Гэн  Шуан хэлэхдээ: Юуны өмнө бидний ойлгосноор Австралийн холбогдох албан тушаалтан  саяхан болсон Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын чуулганы арга хэмжээнд  оролцсон. Бө-Аогийн Азийн чуулга уулзалт бол албан бус олон улсын чуулган  бөгөөд түүний нарийн бичгийн дарга нарын газар чуулга уулзалтын үйл ажиллагааг  хариуцан, холбогдох улс орны улс төр, бизнес, эрдэм шинжилгээний салбарын  хүмүүсийг урьдаг. Харилцан хүндэтгэж, бусад орны дотоод үйл хэрэгт харилцан  хөндлөнгийн оролцоо хийхгүй байх зэрэг энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын  үндсэн дээр дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс  хичээдэг. Хятад улс бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, нөлөөлсөн  гэсэн үг яриа ямар ч үндэслэлгүй. Харин ч өөр санаа зорилготой юм. Тиймээс  холбогдох тал бодит байдлыг хүндэтгэж, Хятад улсын хөгжлийг зөвөөр харахыг хүсэж  байна. Хятад, Австралийн эрүүл харилцаа нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд  нийцнэ. Тиймээс Австралийн тал Хятад улстай санал бодлоо нэгтгэн, харилцан  хүндэтгэсэн, голч шударга нөхцөлд хоёр орны харилцан итгэлцэл, хамтын  ажиллагаанд ашигтай ажлыг илүү хийж, хоёр орны харилцааг зөв замаар урагшлуулах  ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ