ОУВС: Улс орнууд худалдааг ивээх үзлээс хол байх хэрэгтэй

Д.Хүчитбаатар 2018-04-13 11:02:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ОУВС: Улс орнууд худалдааг ивээх үзлээс хол байх  хэрэгтэй

Саяхан Хонконгод Олон улсын валютын сангийн ерөнхий захирал Кристин  Лагард: Импортыг хязгаарлах нь өөрийгөө болон бусдыг хохироох учраас улс  орнуудын засгийн газар аливаа худалдааг ивээх үзлээс хол байх шаардлагатай  гэжээ.  

Тэрээр Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад оролцсоны дараа урилгаар  Хонконгийн Их Сургуулийн Ази Глобал хүрээлэнд илтгэл тавьсан байна. Тэрээр:  Эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийн талаар ОУВС өөдрөг байр суурьтай байгаа  бөгөөд, 2018, 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.9 хувьд хүрнэ хэмээн  урьдчилан төсөөлж байна. Гэвч энэ хурд удааширч мэдэх юм. Яагаад гэвэл гол болох  эдийн засгийн цогцуудын төв банкууд валютын бодлогоо хэвийн журамд оруулахаас  болж хүү тасралтгүй өсөж, санхүү болон банк санхүүгийн байдал хумигдаж мэдэх юм.  Үүнтэй холбогдуулан юуны өмнө худалдааг ивээх үзлээс хол байх хэрэгтэй. Импортыг  хязгаарлах нь бүтээгдэхүүний үнийг өсгөж, сонголтыг багасгах төдийгүй, мөн  худалдаагаар дамжин үйлдвэрлэлийг ахиулах, шинэ технологийг дэлгэрүүлэх зэрэгт  сөргөөр нөлөөлж, ивээгдсэн ажил төрлийн салбарын өрсөлдөх хүчин чадавх аяндаа  буурах болно. Үүнээс гадна дэлхийн эдийн засаг банк санхүүгийн эрсдэлээс үр  ашигтай сэргийлэх хэрэгтэй. ОУВС-гийн сүүлийн үеийн судалгаанаас үзвэл, банк  санхүүгийн чөлөөт бодлогыг 10 жил хэрэгжүүлсний үр дүнд дэлхийн хэмжээнд олон  нийтийн болон хувь хүний өрийн хэмжээ 164 их наяд ам.долларт хүрч, шинэ рекорд  тогтоосон. Тиймээс улс орнуудтай эрхбиш бодлогын буфер хэрэгжүүлж, эдийн засгийн  өсөлтөд ашигтай арга зам хайх хэрэгтэй. Гуравдугаарт, тогтвортой бөгөөд улам  олон хүнд хүртээмжтэй өсөлтийг ахиулах хэрэгтэй. Энэ бол чухал асуудал болохоор  улс орнууд эдийн засгийн өөрчлөлт, бодлогын хэрэгжилтийн эрч хүчээ нэмэгдүүлж  байж л үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийн нөөц боломжийг гүйцэд ашиглаж чадна  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ