​"Нэг бүс нэг зам" дагуу улс орнуудын эдийн засгийн хөгжлийг эрч хүчээр сэлбэнэ

2018-04-13 11:05:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Жүншинь агентлагийн мэдээ: Хятад улсын  дарга Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын хуралд үг хэлж,  нээлттэй байдлаа өргөтгөх маш олон арга хэмжээг зарласан юм. Оросын мэргэжилтэн  Жүншинь агентлагийн  сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа: Хятад улс нээлттэй байдлаа өргөтгөж байгаа нь  их гүрний үүрэг хариуцлагаа харуулж байгаа бөгөөд "Нэг бүс нэг зам" дагуу улс  орнуудын эдийн засгийн хөгжлийг эрч хүчээр сэлбэх болно гэжээ.  

Оросын ШУА-ын Алс Дорнодын  судалгааны газрын ахлах судлаач Анастасиа: Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, зах  зээлд орох зөвшөөрлийг чөлөөлөх, оюуны өмчийн бүтээгдэхүүнийг хамгаалахаа  эрчимжүүлэх, импортыг санаачилгаараа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаа  зарласан нь Хятадын "Олон талт худалдааны оролцогч бөгөөд хамгаалагч болох байр  суурь"-ийг харуулж, Олон талт худалдааны системийг бэхжүүлэхэд хувь нэмэр  оруулсан гэжээ.

Тэрээр: Ганц талт үзэл баримтлал  газар авч байгаа өнөө үед Хятад улс нээлттэй байх байр сууриа илэрхийлж, их  гүрний үүрэг хариуцлагаа харуулж, "Нэг бүс нэг зам" санаачилгыг хэрэгжүүлж,  дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ