Хятад улс Ливан дахь Сирийн дүрвэгсэд туслах төслөө хэрэгжүүлж дуусгав

Д.Хүчитбаатар 2018-04-13 11:08:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс Ливан дахь Сирийн  дүрвэгсэд туслах төслөө хэрэгжүүлж дуусгав

Хятад улсын засгийн газар НҮБ-ын  Хүүхдийн сангаар дамжуулан Ливан дахь Сирийн дүрвэгсэд туслах төслийн хэрэгжилт  биелсэн тухай бичиг баримтад гарын үсэг зурах ёслол тус хүүхдийн сангаас Ливанд  суугаа төлөөлөгчийн газарт болж, БНХАУ-аас Ливанд суугаа элчин сайд Ван Кэжянь,  НҮБ-ын Хүүхдийн сангийн Ливанд суугаа төлөөлөгч Таня Чапуиса нар холбогдох  баримт бичгийг үзэглэжээ.

Таня Чапуиса ёслолын арга  хэмжээнд хэлэхдээ: Хятад улсын тусалсан 1 сая ам.доллараар Сирийн гэр орноосоо  дүрвэсэн 80 мянган хүүхдэд хичээлийн хэрэгсэл, өвлийн хувцас авч өгсөн юм.  Хятадын засгийн газартай хамтран хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлэхийг хүсэж байна  гэжээ.

Элчин сайд Ван Кэжянь: Энэ  тусламжийн төсөл бол Хятад улсын удирдагчийн өмнө нь өгсөн амлалтын биелэлт юм.  Сирийн дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ, тус орны асуудлыг  улс төрийн аргаар эртхэн зохицуулахын тулд цуцалтгүй хүчин чармайлт гаргахад  бэлэн байна гэжээ.

2011 оны 3-р сард Сирийн хямрал  үүссэний дараа, Ливан улс Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдийг олноор хүлээн авч,  боловсрол, эмчилгээ зэрэг салбарын дарамт нь ихэссэн байна. 2017 оны 2-р сард,  Хятадын засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжийн төслийн хэлэлцээр  байгуулсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ