Ли Кэчян Нидерландын ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Д.Хүчитбаатар 2018-04-13 11:12:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Нидерландын ерөнхий сайдтай хэлэлцээ  хийв

12-нд Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад айлчилж ирсэн Нидерландын ерөнхий сайд  Марк Руттетэй хэлэлцээ хийжээ. 

Ли Кэчян Нидерландын ерөнхий сайдтай хэлэлцээ  хийв

Ли Кэчян: Нидерланд улстай давуу талаараа  харилцан нөхөж, хөдөө аж ахуй, банк санхүү, технологи зэрэг салбар дахь хамтын  ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааны шинэ хөдөлгөх хүчийг бий болгож,  хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлтийг хамтдаа зохицуулан,  харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөтгөхөд Хятад улс бэлэн  байна. Нидерландаас хөдөө аж ахуйн шилдэг чанарын, дэвшилтэт технологи ашигласан  бараа бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэхэд Хятад улс бэлэн байгаа бөгөөд,  Нидерландын аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулж, Нидерланд улс бүс  нутгийн давуу талаа ашиглан "нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаанд идэвхтэй  оролцох замаар хоёр ард түмэнд улам их үр ашиг хүртээхийг Хятадын тал дэмжинэ.  Европын холбоотой эв санаа нэгтэй хөгжиж, Нидерланд зэрэг Европын холбооны  гишүүн орнуудтай хамт ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог  хамгаалж, олон талт үзэл, чөлөөт худалдааг ахиулан, эдийн засгийн даяарчлалыг  улам нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг хүртэх  чиглэлээр хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Тиймээс Хятад, Европын эдийн засаг,  худалдааны хамтын ажиллагаан дахь “манлайлагч бүс”-ийн үүргээ гүйцэд биелүүлж,  Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээр, эдийн засаг, худалдааны тэнцвэртэй  хөгжлийг ахиулахыг Нидерландын талаас хүсэж байна. Хятад улсын гадаад бодлого  улам нээлттэй болох учраас Хятад Нидерланд, Хятад Европ, мөн даян дэлхийн улс  орнууд харилцан нээлттэй байдлаа улам нэмэгдүүлэх замаар харилцан ашигтай  ажиллаж, хамтдаа ашиг хүртэх боломжийг улам өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ.  

Ли Кэчян Нидерландын ерөнхий сайдтай хэлэлцээ  хийв

Марк Рутте: Хятад улстай хамт  стратегийн зөвшилцөл, яриа хэлцлээ улам эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын  ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны харилцаа, Европ Хятадын харилцааг шинэ  өндөрлөгт гаргахад Нидерландын тал бэлэн байна. Нидерланд улс чөлөөт худалдааг  хэлбэрэлтгүй дэмжиж, Хятад улстай хамт худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн,  ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалах болно. Мөн Хятад  улстай хөгжлийн стратегиа холбон, Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг  эртхэн биелүүлэхийг хичээж, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Парисын  хэлэлцээрийн хэрэгжилтийг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ