Хэвлэл мэдээллийн дээд уулзалт нь даян дэлхийд Хятадыг ойлгуулахад ашигтай

Д.Хүчитбаатар 2018-04-13 15:21:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 9-11-ний өдрүүдэд Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт нь "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эрин үе-дэд бүтцээ харилцан холбох, шинэ бүтээмжийн хөгжил" уриан дор Хятадын Хайнань мужийн Сань-я хотод зохиогдож, дэлхийн 40 гаруй улс орны гол гол хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Энэхүү дээд уулзалтад ирж оролцсон Испанийн Олон Улсын Радиогийн захирал Карлос Пеналоса ХОУР-д ярилцлага өгөхдөө, улс орнуудын гол гол хэвлэл мэдээллийн салбарынхан нэг дор цуглаж, санал бодлоо үнэнчээр солилцох нь гаж буруу ойлголтыг арилган, оюун ухаанаа хуваалцаж, нийтлэг ойлголтоо нэгтгэн, хэвлэл мэдээллийг шинэ эрч хүчээр сэлбэхэд ашигтай юм гэжээ.

Уг дээд уулзалтын ач холбогдлын талаар тэрээр хэлэхдээ, энэхүү дээд уулзалтаар дамжин хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид үнэн бодит Хятад орныг биеэрээ таньж мэдэрч, эх орондоо буцсаны дараа өөрийн орны болон дэлхийн бусад оронд үнэн бодитойгоор нь мэдээлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Энэ удаагийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт бол 2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын чухал бүрэлдэхүүн хэсэг байж, дээд уулзалтын төлөөлөгчид Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд оролцон, Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай илтгэлийг сонссон юм. Рарлос Пеналоса, чуулга уулзалтын нээлтэд оролцсоны дараа, Испанийн Олон Улсын Радиогийн шууд нэвтрүүлэгтэй утсаар холбогдон, Ши Жиньпин даргын итгэлийн зориг санааг Испанийн сонсогчдоо цаг алдалгүй дамжуулсан гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ