Хятадын өөрчлөлт нээлтээс Хятад Голланд хоёулаа хожно

2018-04-13 15:26:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Хятадад албан ёсны айлчлал хийж, Бө-Аогийн  Азийн чуулга уулзалтад оролцсон Холландын ерөнхий сайд Марк Руттег Бээжингийн  гадаад хэлний их сургуульд зочилж, гадаад дотоодын оюутнуудтай ярилцахдаа,  Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятадын  өөрчлөлт хийж нээлттэй байлгах үйлс цаашид гүнзгийрэхийг дагалдан Хятадын бодит  хүчин болон нэр нөлөө улам нэмэгдэх болно. Үүнээс Холланд Хятад хоёулаа хожих  болно гэж илэрхийллээ.

Марк Руттег хэлэхдээ, Хятадын түргэн хөгжил хүмүүсийг урамшуулж  байна. Саяхан өндөрлөсөн Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын түлхүүр үг бол  "нээлттэй байлгах" гэсэн болно. Тус чуулган дээр дарга Ши Жиньпиний хэлсэн үг  Хятад улс даатгал зэрэг банк санхүүгийн ажил төрлийн нээлттэй байдлыг цаашид  өргөтгөх талаар тодорхой дэвшүүлсэн. Энэ нь өөрчлөлт нээлтийн бодлого  нь шинэ шатанд гарсныг харуулж байгаа юм гэжээ. Баатар  орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ