Ши Жиньпиний даргын илтгэл маш чухал хуулийн ач холбогдолтой

2018-04-13 15:56:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны чуулганы  нээлтийн арга хэмжээнд Ши Жиньпин дарга үг хэлэхдээ, гадаадад нээлттэй байдлаа  өргөтгөх дөрвөн том гол арга хэмжээг зарласан юм. Энэ нь Италийн хууль зүйн  салбарынхны анхаарлыг татсан байна.

Ромын хоёр дахь их сургуулийн хууль  зүйн ухааны доктор мөртөө Хятадын улс төр хууль зүйн их сургуулийн гадаад  нутагтай профессор Стефано Поркеллийн үзэхээр, хуулиар засах нь Хятадын шинэчлэл  нээлтийн хөгжлийн бүдүүвчийг буй болгож, Хятадын гадаадад нээлттэй байхаа  өргөтгөх арга хэмжээ хил дамнасан худалдааг дэмжихэд хууль зүйн чухал ач  холбогдолтой юм гэжээ.

Стефано Поркелли Хятадын хууль зүйг олон жил судалж байгаагийн хувьд:  шинэчлэл, нээлт нь Хятад улсыг “нэг талаар бүтээн байгуулалт хийж, нөгөө талаар  хуул зүйн байгуулалт хийх” шинэ шат үед оруулсан юм. Сүүлийн жилүүдэд хууль  тогтоох ажил хурдацтай явагдаж, Хятад улс хуулийн дагуу улс орноо засах замаар  замнасан байна. Үүнд хувь хүний эрх ашигтай холбогдсон иргэний хуулийг эмхтгэж  боловсруулсан явдал төлөөлөл болох юм гэжээ.

Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ