“Нэг бүс нэг зам” санаачилгыг олон улсын хамтын ажиллагааны индэр тавцан болгоно

2018-04-13 16:36:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Нэг бүс нэг зам”-ын  байгуулалт баялаг амжилт тогтоож, эдийн засгийн даяарчлалын дагуу түүнийг олон  улсын хамгийн өргөн цар хүрээг хамарсан хамтын ажиллагааны индэр болгон бүтээн  байгуулах болно гэж Хятадын албан хүн 12-нд Бээжин хотноо хэллээ.  

“Нэг бүс нэг зам”  санаачилгыг 5 жилийн өмнө Хятад улс дурдан гаргасан билээ. 5 жилийн турш нэгэнт  80 гаруй орон болон олон улсын байгууллага Хятад улстай хамтын ажиллагааны гэрээ  хэлэлцээр байгуулсан юм. Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан өндөрлөсөн  Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны чуулган дээр хэлэхдээ, талууд “хамтран  зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” гэсэн зарчмын дагуу ажилладаг л  юм бол “нэг бүс нэг зам”-ыг эдийн засгийн даяарчлалын урсгалд зохицсон хамгийн  өргөн цар хүрээг хамарсан олон улсын хамтын ажиллагааны индэр болгон бүтээн  байгуулж чадах болно гэсэн юм.

Хятад улсын холбогдох  байгууллага нэгж 12-ны өдөр Бээжинд хотноо “нэг бүс нэг зам” худалдаа хөрөнгө  оруулалтын форумыг зохион байгуулж, холбогдох талуудын төлөөлөгчдийг урьж түүний  хэтийн төлвийн талаар зөвшилцсөн байна. Хятадын Худалдааны яамны дэд сайд Чянь  Кэмин форум дээр танилцуулахдаа, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт нь  холбогдох улс орон болон бүс нутагт бодит ашиг тус хүртээж эхэлсэн гэжээ.  

“2013-2017 онуудад Хятад  улс бол "нэг бүс нэг зам" дагуу улс орнууд хоорондын худалдааны эргэлт 5 их наяд  ам долларыг давж, хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалт 70 тэрбум гаруй ам  долларт хүрч, Хятадын аж ахуйн нэгжүүд зам дагуух улс орнуудад эдийн засаг  худалдааны хамтын ажиллагааны 75 бүсийг байгуулан, тухайн улс орнуудад 220 сая  ам долларын татвар төлж, 210 мянган ажлын байр хангасан юм.”
Хятадын үндэсний  хөгжил өөрчлөлтийн хорооны нарийн бичгийн даргын орлогч Жөү Шяофей хэлэхдээ, нэг  бүс нэг замын дэд бүтцийн байгуулалт нь дэд бүтцээрээ холбогдохын тэргүүлэх  салбарын хувьд маш амжилттай ажиллаж байна. Хятад-Лаосын төмөр зам,  Жакарта-Бандунг холбосон төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Момбаст-Найрубын  төмөр зам, Гвадар боомт зэрэг нэг бүлэг бэлэг тэмдгийн чанартай төслүүд эмх  цэгцтэй хэрэгжин ашиглалтад орж байна. Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт  7600 удаа аялж, Орос, Герман, Испани, Польш зэрэг 13 орны 41 хотод хүрч байна.  Эдгээр төслүүд тухайн нутгийн хөгжлийг дайчилж байна  гэжээ.

Тэр хэлэхдээ: Хятад үгэнд галт тэрэг нэг хөдөлбөл түмэн лан шижир алт  ирдэг гэдэг. Дээр дурдсан хамтын ажиллагааны том төслүүд хамтран ажиллагч  орнуудын дэд бүтцийн болон дэд бүтцээрээ холбогдох түвшнийг ихээр дээшлүүлж,  тухай нутгийн тогтвортой хөгжлийг ахиулж, бүс нутгийн цэцэглэл хөгжил болон  иргэдийн амьжиргааг сайжруулах болно. Үүгээр барахгүй зарим төслүүд хэрэгжих  явцдаа их хэмжээний ажлын байр бий болгож, хамтран ажиллагч орон бодит ашиг  хүртсэн юм. Малайзын өмнөд нутгийн төмөр замын байгуулалтад тухай нутгийн  барилгын материалыг хэрэглэж, тухай нутгийн хөдөлмөр хүчнийг ажиллуулсан юм.  Хятад Тайландын төмөр замын нэгдүгээр шатны төслийн шавар хорооны ажлыг тухай  нутгийн компани хариуцаж гүйцэтгэсэн юм гэжээ.

Хятадын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин Хятад улс дараачийн  алхамд "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг урагшлуулах тухай тайлбар хийсэн байна.  Тэрээр: "Бид худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны  арга хэлбэрийн шинийг санаачилж, "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны үйл  ажиллагаан төлөвлөгөөг хэрэгжүүлэн, ерөнхийлсөн үр ашиг сайтай, дайчлах үүрэг  бүхий цэгүүдийг бүтээхээр дамжин торгоны замын цахим бизнесээр дамжин холбогдох  улс орнуудын хөгжилд хүч сэлбэн, даяарчлалд нэгдүүлэх болно. Түүнчлэн бүс  нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон чөлөөт худалдааны бүсийн  байгуулалтыг идэвхтэй ахиулан, бүс нутгийн төрөл бүрийн хамтын ажиллагааг  гүнзгийрүүлж, хамтарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй улс орнуудтай хамтран өндөр  стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийг байгуулах болно" гэжээ.
"нэг бүс  нэг зам" санаачилгыг Хятад улс дурдан гаргасан боловч, түүнээс үүдэлтэй хөгжлийн  боломж болон ололт амжилт нь даян дэлхийнх байх болно. Хятад улс хувийн жижиг  ашиг сонирхлыг тэвчиж, бусдыг гадуурхан, өөрийн хүчний хүрээг тогтоохгүй, бусдад  хүчээр тулгахгүй байх болно гэдгээ Хятад улс дахин онцолсон юм.  

Их уншсан

холбоотой мэдээ