​2017 онд Хятадын дижийтал эдийн засгийн ерөнхий хэмжээ 27.2 их наяд юаньд хүрчээ

2018-04-13 16:44:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын мэдээлэл холбооны судалгааны хүрээлэнгийн зохион байгуулсан “дижийтал эдийн засгийг хөгжил болон ажил олголтын тухай цагаан ном”-ыг нийтлэх хурлыг 12-ны өдөр Бээжинд хийэв.

Уг хурал дээр нийтэлсэн “дижийтал эдийн засгийг хөгжил болон ажил олголтын тухай цагаан ном 2018”-д Хятадын дижийтал эдийн засгийн хөгжил алтан үед орж, 2017 онд Хятадын дижийтал эдийн засгийн ерөнхий хэмжээ 27.2 их наяд юаньд хүрч, ДНБ-ий 32.9 хувийг эзэлсэн байна. дижийтал эдийн засгийн дайчлах хүчин илт болж, 2017 онд Хятадын дижийтал эдийн засгийн салбарын ажлаар хангасан хүний тоо 171 саяд хүрч, тухайн жилийн нийт ажил олголтын 22.1 хувийг эзэллээ гэж тэмдэглэжээ.

Дижийтал эдийн засаг нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн нэмэгдлийг дайчилах гол хүчин болж, 2017 онд Хятадын дижийтал эдийн засгийн ДНБ-д оруулсан хувь нэмэр 55 хувьд хүрч, зарим хөгжингүй орны түвшинд хүрсэн буюу даван гарчээ.

Эх сурвалжаас үзвэл, Хятадын мэдээлэл холбооны судалгааны хүрээлэн 2013 оноос дижийтал эдийн засгийн тухай судалгаа хийж эхлэн, 4 жил дараалан дижийтал эдийн засгийн тухай цагаан ном гаргаж байгаа юм. 

Их уншсан

холбоотой мэдээ