Хайнань мужийг чөлөөт худалдааны боомт болгон хөгжүүлнэ

2018-04-13 20:50:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хайнань мужийг  чөлөөт худалдааны боомт болгон хөгжүүлнэ

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 13-ны өдөр Хайнаньд хэлэхдээ: ХКН-ын төв хорооноос Хайнань арлын бүх нутагт чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулан, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт болгон байгуулж, хөгжүүлэх замыг эрэлхийлж, алхам дараатай, шат  давхарга хуваан чөлөөт худалдааны боомтын бодлого, тогтолцооны системийг бий болгохыг дэмжиж байна гэжээ.

Хайнань муж  байгуулан, эдийн засгийн онцгой бүс байгуулсан 30 жилийн ойг тэмдэглэх хуралд Ши Жиньпин дарга баяр хүргэж хэлэхдээ: Хайнань муж Хятадын шинэ эрэн үеийн өөрчлөлт нээлтийг бүх талаар хөгжүүлсэн шинэ үлгэр шинээ болохоор чармайж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг тууштай хийж, чөлөөт худалдааны туршилтын бүс болон Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтыг байгуулан, Хятадын өөрчлөлт нээлтийг бүх талаар хөгжүүлэх туршилтын бүс, үндэсний экологийн соёлын туршилтын бүс, олон улсын аялал жуулчлалын төв, үндэсний том чухал стратегийн үйлчилгээний  баталгаатай бүс болон хөгжихөөр хичээх ёстой гэжээ.  

Хот хөдөө орон нутаг харилцан уялдан хөгжих, боловсон хүч, татвар банк санхүү, орлогын хуваарилалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэргийн бүтцийн өөрчлөлтийг түргэтгэхийг Ши Жиньпин дарга Хайнань мужид шаардан, Хайнань мужийг олон улсын эрчим хүч, далайн  тээвэр, нөөцийн бараа бүтээгдэхүүн, өмчийн эрх, хувьцааны эрх, нүүрстөрөгчийн ялгаралтын эрх зэргийн арилжааны талбар болж, шинэ цаг үеийн мэдээ мэдээллийн технологийн үйлдвэрлэл болон дижитал эдийн засгийг идэвхтэй хөгжүүлэн, Интернет, бодисын сүлжээ, их өгөгдөл, хиймэл дагуулын навигацийн систем, зохиомол оюун зэргийг бодит эдийн засагтай нягт уялдуулан хөгжүүлэх, олон тооны чухал шинжлэх ухаан эрдэм шинжилгээний дэд бүтэц болон тавцанг бий болгож, сансрын технологийн салбарын инновацийн стратегийн бүсийг байгуулж, олон улсын офшор инновацийн бизнес эрхлэх үлгэр жишээ бүсийг байгуулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.  

Ши Жиньпин: Хайнань муж үндэсний экологийн соёлын туршилтын бүсийг байгуулахыг бид дэмжих болно, Хайнань мужид экологийн хамгаалалтын хамгийн хатуу дүрмийг хэрэгжүүлж, орчин үеийн экологийн орчин болон нөөц баялгийг хянаж хамгаалах тогтолцоог хамгийг анх бий болгож, халуун бүсийн орчин үеийн хөдөө аж ахуйн үндэсний бүсийг байгуулан, далайн тэнгисийн нөөц баялгийг нээн ашиглах чадавхаа нэмэгдүүлэн, орчин үеийн далайн ферм байгуулах, гүн тэнгисийн шинжлэх ухаан, технологийн судалгаагаа эрчимжүүлэхийг дэмжих болно гэж цохон тэмдэглэжээ.  

Гадаадын болон Хонконг, Макао, Тайвань зэрэг нутгийн Техникийн мэргэжилтэн дүрэм тогтоолын  дагуу Хайнаньд ажиллаж, байнгын оршин суугч болох болон Хятадын их дээд сургуулиудаас төгссөн магистрын болон түүнээс дээш зэрэгтэй гадаадын шилдэг оюутнууд Хайнань мужид ажиллаж, бизнес эрхлэхийг дэмжинэ гэжээ.  Д

Их уншсан

холбоотой мэдээ