Хайнань мужид Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт байгуулж, Хятадын хөгжлийн ашгийг дэлхий дахин хуваалцах болно

2018-04-13 21:28:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Өнөөдөр Хайнань муж байгуулан, эдийн засгийн онцгой бүс байгуулсан 30 жилийн ойн тэмдэглэх хурал дээр Хятадын дээд удирдагч Ши Жиньпин ХКН-ын төв хороо Хайнань мужийн бүх аралд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулж, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт болгон байгуулж, хөгжүүлэх замыг эрэлхийлнэ гэж зарлажээ. Тэрээр Хайнань муж Хятадын шинэ эрэн үеийн өөрчлөлт нээлтийг бүх талаар хөгжүүлсэн шинэ үлгэр шинээ болохоор чармайж, нэн дээд давхаргын өөрчлөлт нээлтийн байдлыг бий болгох хэрэгтэй гэж шаардсан байна.


Энэхүү чухал шийдвэр нь Хятад улс их талаас, алс ирээдүйн харж гаргасан стратегийн байршуулалт болно, мөн ч Хятадын эдийн засаг өндөр хурдтай хөгжиж байснаас чансаатай хөгжил уруу шилжих, нээлттэй эдийн засгийн зайлшгүй шаардлага болно. 3 хоногийн өмнө Ши Жиньпин дарга Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны чуулган дээр гадаадад нээлттэй байх 4 том арга хэмжээг мэдэгдэж, эдгээр арга хэмжээг даруй хэрэгжүүлэх болно гэж мэдэгджээ. 3 хоногийн дараа ХКН-ын XIX их хурлын дэвшүүлсэн чөлөөт худалдааны боомт байгуулах төлөвлөгөөг Хайнань мужид туршин хэрэгжүүлэх болсон нь Хятадын гадаадад нээлттэй байхаа өргөтгөж, эдийн засгийн даяаршлыг идэвхтэй ахиулах шийдвэр зориг, итгэл зоригийг харуулсан байна, энэ нь дэлхий дахинд Хятадын ашгийг хүртэх нэн их боломж олгох болно.


Хятад улс Хайнань мужид чөлөөт худалдааны боомт байгуулахыг дэмжихээр шийдэж, тэр нь бусад орны чөлөөт худалдааны боомтоос ялгаатай Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт гэж чухалчилж байгаа нь гүн гүнзгий утга учиртай юм.


1980 онд эдийн засгийн онцгой бүсийг байгуулж, 2013 онд чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулсан бол 2018 онд Хайнань мужийг чөлөөт худалдааны боомт болгон хөгжүүлэхээр шийдсэн нь Хятад улс өөрчлөлт нээлтийн явцдаа алхам бүрдээ хянуур байж, улс орны төлөвлөгөө болон стратеги тодорхой байж, Хятадын онцлогтой өөрчлөлт нээлтийн өргөн харгуйг бий болгож чаджээ. Хайнань мужийг “Хятадын онцлогтой” чөлөөт худалдааны боомт болгоно гэдэг нь зөвхөн Сингапур, Дубай, Хятадын Хонконг зэрэг олон улсын чөлөөт худалдааны бүсийн тэргүүний туршлагаас суралцаад зогсохгүй Хятадын үндсэн байдал, Хайнань мужийн хөгжлийн хандлагад зохицуулан, алхам дараа, шат давхарга хуваан чөлөөт худалдааны боомтын бодлого, тогтолцооны системийг байгуулах болно. Ирээдүйд Хайнань зөвхөн чөлөөт худалдааны боомт байгаад зогсохгүй үндэсний экологийн соёлын туршилтын бүс, олон улсын аялал жуулчлалын төв, үндэсний том чухал стратегийн үйлчилгээний баталгаатай бүс болж, Хятадын өөрчлөлт нээлтийг бүх талаар хөгжүүлэх туршилтын бүс болон хөгжих болно. 


Илүү их нээлттэй байх нь мэдээж илүү их хөгжил цэцэглэлтийг бий болгоно. Хайнань мужийг чөлөөт худалдааны бүс болгон байгуулах нь бүх талаар нээлттэй байдлыг бий болгож, хууль болон хянан хамааралтын шинэ өөрчлөлтийг шаардаж, Хятад улс дэлхийд бүх талаар нээлттэй болох анхны бүс болно. Тэгснээр Хятад улс эх хуурай болон далай тэнгисээр гадаад дотоодыг холбосон, зүүн баруун бүс харилцан уялдсан бүх талаар нээлттэй шинэ нөхцөл байдлыг бүрдүүлэн, эдийн засгийн даяаршил, олон талт худалдааны хөгжилд илүү их ач холбогдол өгөх болно. 


Шүүдрийн ганц тусал нарын туяаг бүрэн харуулдаг, Хайнань мужийн хөгжил бүх Хятадын хөгжлийг үлгэр жишээ болон харуулах болно. 


Харьцангуй хаагдмал, хоцрогдонгуй арал байснаас Хятадын хамгийн нээлттэй, амьжиргааны хүчтэй бүс болон хөгжсөн Хайнань муж нь Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн түүхэн гэрч болно. Ирээдүйд нэн нээлттэй Хайнань, амьжиргааны эрч хүчтэй чөлөөт худалдааны боомт нь Хятадын өөрчлөлтийн эрч хүч, нээлттэй байлгах үйл ажиллагааны гэрч болж, Хятадын дэлхий дахинд хөгжлийн боломж олгож, хөгжлийн агшаа хуваалцаж байгаагийн гэрч болж, Хятад улсын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад чухал хувь нэмэр оруулсны гэрч болох болно.

Их уншсан

холбоотой мэдээ