Ян Жечи Энэтхэгийн үндэсний аюулгүйн зөвлөхтэй хэлэлцээ хийв

Д.Хүчитбаатар 2018-04-14 15:35:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-нд Шанхай хотноо ХКН-ын Төв  хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын комиссын  Тамгын газрын дарга Ян Жечи Энэтхэгийн үндэсний аюулгүйн ажил хариуцсан зөвлөх  Адит Довалтай хэлэлцээ хийжээ.

Өнгөрсөн оны 9-р сард Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Моди нар Шямэньд  уулзсаны дараа хоёр орны харилцаанд шинэ ахиц гарсан хэмээн хоёр тал санал  нэгтэй үзээд, Хятад, Энэтхэгийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх нь хоёр ард  түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцэж, Ази тив  төдийгүй даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд ашигтай юм гэжээ. Хоёр  тал үргэлжлэн хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтын үзэл санааны  дагуу хоёр талын харилцааны зөв чиг хандлагыг хэлбэрэлтгүй баримтлан, улам их  зөв энергиэр сэлбэж, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, хоёр орны харилцааны  улам сайн сайхан ирээдүйг нээх ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ