"Сирид түрэмгий дайн хийж байна" гэжээ

2018-04-14 16:09:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Сирид  түрэмгий дайн хийж байна" гэжээ

  

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд АНУ-ын ерөнхийлөгч  Трамп мэдэгдэл гаргаж, Америкийн армийг Их Британи, Францтай хамтран Сирийн  цэргийн байгууламжид нарийвчилсан довтолгоо хийж, саяхан Сирийн зүүн нутгийн  Гүта бүсэд “Химийн зэвсгийн халдлага үйлдсэнд” хариу барих захирамж гаргасан  хэмээн мэдэгджээ.

Трамп орон нутгийн цагаар 13-ны 21 цагт телевизээр  хэлсэн үгэндээ: Миний бие саяхан АНУ-ын армид хандан, Сирийн засгийн газрын  холбогдол бүхий химийн зэвсгийн байгууламжуудад нарийвчилсан цохилт өгөх  захирамж гаргалаа гэсэн бөгөөд Сирийн химийн зэвсгийн халдлагад ОХУ хариуцлага  хүлээх ёстой хэмээн зэмлэжээ. Америкийн цэргийн зүгээс Сирийн засгийн газарт  чиглүүлсэн цохилт үргэлжилнэ хэмээн Трамп онцолсон  байна.

14-нд, Сирийн Үндэсний телевизийн мэдээлснээр, мөн өглөө  АНУ зэрэг орны арми Сирийн нийслэл Дамаск хотод цэргийн үйл ажиллагаа явуулжээ.  Сирийн арми Сирид түрэмгий дайн хийж буй АНУ, Франц, Их  Британид хариу барин тулалдаж, 13 нисэх төхөөрөмжийг нь агаарт сөнөөсөн  хэмээн мэдээлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ