Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

2018-04-15 15:30:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Күнзийн Төв Институтээс санаачлилан,   МУИС-ийн Күнзийн институт, Монголын Хятад Хэлний Багш нарын Холбооноос зохион   байгуулж, Хятад-Монголын Хэл Соёл, Боловсролын Сан болон Улаанбаатар дахь   Хятадын Соёлын Төвөөс дэмжин явуулсан Монголын бүсийн “Хятад хэлний гүүр” XΙ   дэхь тэмцээний анхан шатны шалгаруулалт 2018 оны 4-р сарын 14-ний үдээс хойно   Улаанбаатар хотын Улаанбаатар чуулга театрт болсон байна. 

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

Арга хэмжээнд   МУИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жюньли, МУБИС-ийн Күнзийн   институтын Хятадын талын захирал Бао Айдүн, Хятадбанкны Улаанбаатар дахь   салбарын менежер Фэн Дэхун, Монголын Хятад Хэлний Багш нарын Холбооны   хариуцлагатан, Улаанбаатар хотын “Юйцай” дунд сургууль, Дархан-Уул аймгийн   “Цайхун” дунд сургууль зэрэг МУ-ын дунд сургуулиудын хятад хэлний болон заан   сургалтын ажил хариуцсан багш нар, дунд сургуулийн сурагчид жич тэдний эцэг   эхчүүдийн төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцон, тэмцээнийг үзэж сонирхжээ. 

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

Үүнд 23-р дунд сургууль, “Юйцай” дунд сургууль, “Монгол Хятадын найрамдал”   сургууль, “Орчлон” дунд сургууль, “Хишиг” дунд сургууль, “Мөрөөдөл” дунд   сургууль, Дархан-Уул аймгийн “Цайхун” дунд сургууль зэрэг МУ-ын 8 дунд   сургуулийн 8-12 дугаар ангийн 29 сурагч шалгаруулалтад оролцож, хятадаар илтгэл   хийх, сугалааны асуултад хариулах, урлаг соёлын үзүүлбэр тоглолт тоглох зэрэг   хэлбэрээр мэдлэг боловсрол, ур авьяасаа сорьж өрсөлдсөний дүнд, Б.Данзандолгор,   Э.Мөнхтулга, М.Эрхэмбаяр, Ч.Анужин, Б.Намуундарь, Ж.Мишээл, Б.Нямцэцэг,   Д.Брхасбаатар, Х.Бодьмарал, Б.Хэрлэнтунгалаг, Э.Уянга, Э.Жавхлан, Э.Сарантуяа,   О.Үүрцайх, А.Мянгансувд, А.Үлэмжин, Г.Цэлмэн нарын зэрэг 15 сурагч дараагийн   шатанд шалгаран үлджээ. 

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, дараагийн шатанд 1-р,   2-р байранд шалгарсан 2 сурагч энэ оны 10,11-р сарын үеэр Хятадын нийслэл Бээжин   хотноо болох Дэлхийн дунд сургуулийн сурагчдын “Хятад хэлний гүүр”-ийн XΙ дэхь   удаагийн тэмцээнд МУ-ын дунд сургуулийн сурагчдыг төлөөлөн оролцох юм   байна. 

/ХОУР-гийн сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/
 

Их уншсан

холбоотой мэдээ