Ане Мачин цаст уулнаас цоохор ирвэсийг илрүүлэв

2018-04-15 16:23:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

Ане Мачин цаст  уулнаас цоохор ирвэсийг илрүүлэв

15-нд Хөхнуур мужийн байгаль орчныг  хамгаалах байгууллагын албны хариуцлагатан Аван сурвалжлагчид хэлэхдээ, өнгөрсөн  11-р сараас энэ оны 2-р сар хүртэл Ане Мачин цаст ууланд байрлуулсан  камераас цоохор ирвэсний хөдөлгөөний 500 гаруй удаагийн видео бичлэгийг  үлдээснээр энэ нутагт цоохор ирвэсний сүрэг буйг харуулж байна гэв. 
Ане  Мачин цаст уул нь  Хөхнуур мужийн Мачин шяний баруун хойд хэсэгт байрлаж,  хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс 6282 метр өндөрт өргөгдсөн  байдаг. 
 

Ане Мачин цаст  уулнаас цоохор ирвэсийг илрүүлэв

Цоохор ирвэс нь Хятадын үндэсний 1-р зэрэглэлийн хамгаалалтад  буй устах шахаж буй амьтан бөгөөд далайн төвшнөөс өндөрт өргөгдсөн нутгийн  экологийн орчны шалгуур хэмээгддэг. Ане Мачин цаст уул нь далайн төвшнөөс өндөрт  өргөгдөж, эгц босоо хад олонтой,  цоохор ирвэсний таатай орчныг бүрдүүлэв. Энэ  нутаг мөн Хатан голын сав газрын цоохор ирвэсний амьдарч буй хамгийн том нутаг  бөгөөд Хөхнуур мужийн хувьд судалгаа шинжилгээ тааруухан нутаг юм.

Их уншсан

холбоотой мэдээ