​"Химийн зэвсгээр халдлага хийсэн" хэргийг мөрдөн шалгахыг уриалав

2018-04-16 09:46:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 15-нд Сирийн "Химийн зэвсгээр халдлага  хийсэн" байх магадлалтай хэргийг мөрдөн шалгахыг Арабын орнуудын удирдагчид Олон  улсын нийгэмлэгт хандан уриалсан байна.

Мөн өдөр Саудын Арабын дорнод нутгийн Захран хотод Арабын орнуудын  холбооны төрийн тэргүүн нарын хурал болсон юм. Хурлын хаалтын тунхагт: "Өрнө  дахины орнуудын Сирид явуулж буй үйл ажиллагаанд бид анхаарал хандуулж байна.  Сирийн ард түмэнд хандан химийн зэвсэг хэрэглэхийг бид хатуу зэмлэнэ"  гэжээ.

Олон улсын хамтын нийгэмлэг “Химийн зэвсгээр халдлага хийсэн” хэргийг  мөрдөн шалгахыг тус тунхагт уриалжээ.

Тунхагт Сирийн асуудлыг улс төрийн арга замаар шийдвэрлэхийн чухал  чанарыг дахин нотолж, Сирид буй гадаадын армийг татаж, Сирийн бүрэн эрх, тусгаар  тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг  уриалав.  Сарантуяа 

Их уншсан

холбоотой мэдээ