Ван И Японы гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийв

2018-04-16 09:50:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд, Хятадын  төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И Японд албан ёсны  айлчлал хийж, Японы гадаад хэргийн сайд Коно Таротай хэлэлцээ хийсэн  байна. 
Ван И: Энэ удаа урилгаар Японд айлчилж  байгаа нь тус улс хэсэг хугацааны турш Хятадын бодлогод нааштай байр суурьтай  байсны хариу юм. Хоёр орны харилцааг хэвийн байдалд буцааж оруулахын тулд чухал  алхам хийхийг хүсэж байна. Мөн хоёр орон цаашид дээд зиндааны хэлхээ холбоотой  байх нөхцөл бүрдүүлэх бэлтгэл ажлуудыг хийж байна гэжээ. Тэрээр: Хятад, Японы  энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жил, “Хятад Японы хамтарсан тунхаг”  нийтэлсний 20 жил, “Хятад, Япон бүх талаар стратегийн харилцан хөнгөлөлттэй  харилцааг дэмжих тухай хамтарсан мэдэгдэл” нийтэлсний 10 жилийн ой энэ онд  тохиож байна. Хоёр тал анхны зорилтоо үл умартан, үндэс сууриа бэхжүүлж, түүхээр  сургамж болгон, ирээдүйг хамтдаа нээж” хоёр орны харилцааг зөв чиглэлээр,  тогтвортой хөгжүүлэх ёстой. Мөн Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн  зарчмын үзэл санааг мөрдөж, түүхийг зөвөөр ойлгон, хоёр орны харилцааг дахин  ээдрээтэй байдалд хүргэхгүй байхыг баталгаажуулах ёстой. Японы талын “нэг бүс  нэг зам” бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшаах ба хоёр орны  хамтын ажиллагааны шинэ өсөлтийн чиг болгохыг хүсэж байна хэмээн онцолжээ.  
Коно Таро: Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд  гадаад харилцааны сайд Ван И та энэ удаад Японд айлчилсан нь хоёр орны харилцааг  сайжруулахад бэлэг тэмдгийн чухал ач холбогдолтой юм. Японы тал өнөөгийн  боломжийг ашиглан, хоёр орны харилцааг байнга урагш хөгжүүлэхийг хүсэж байна.  Хятадтай тогтоосон харилцаагаа Японы тал дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр орны  энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ойн боломжоор, дээд зиндааны  хэлхээ холбоогоо эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, ажил  хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд  Японы тал бэлэн байна хэмээн онцоллоо.  Ренчинсоо 

Их уншсан

холбоотой мэдээ