В.Путин Хассан Руханитай Сирийн асуудлаар ярилцав

2018-04-16 10:18:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:  15-нд, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ираны ерөнхийлөгч Хассан Руханитай утсаар  ярьж, АНУ болон түүний холбоотон орнууд  Сирид цохилт өгсөн нь олон улсын хуулийг зөрчсөн төдийгүй Сирийн асуудлыг улс  төрийн аргаар шийдэх ажлыг ноцтой хохироож буй хэрэг юм  гэжээ.  

Кремлийн вебсайтын  мэдээлснээр: Орос, Иран хоёр орны ерөнхийлөгч АНУ болон түүний холбоотон орнууд Сирид цохилт өгсний дараах байдлаар үзэл  бодлоо хуваалцжээ. Путин: Хэрэв НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа дахин гархад хүрвэл олон  улсын нөхцөл байдалд үймээн гарах нь зайлшгүй  юм гэжээ.

Хоёр тал бас Йемен зэрэг Ойрх  Дорнодын байдал, Орос Ираны хамтын ажиллагаа, худалдааг өргөтгөх талаар ярилцсан  байна.

Сүүлийн үед Сирийн нийслэл  Дамаскийн Зүүн Гута дүүрэгт "химийн зэвсгийн  халдлага"-ын хэрэг гарлаа гэж мэдээлжээ. Америкийн зүүн нутгийн цагаар 13-нд, Америкийн цэрэг Их  Британи, Францтай хамтран Сирийн цэргийн байгууламжууд руу цохилт өгчээ. 14-нд Путин: АНУ болон түүний  холбоотон орнууд Сирид цохилт өгсөн нь  түрэмгий үйл ажиллагаа юм. ОХУ үүнийг хатуу  эсэргүүцэж байна гэжээ.     / Далайнтуяа/


 

Их уншсан

холбоотой мэдээ