​Хятадын Худалдааны яамны сайд Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны сайдтай уулзав

2018-04-16 10:26:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын  Худалдааны яамны сайд Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны сайдтай уулзав

 

Синьхуа агентлагийн мэдээ: 4-р сарын 15-нд Токио хотноо  Хятадын Худалдааны яамны сайд Жүн Шань Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны  сайд Секоу Хирошигетай уулзсан байна.

Жүн Шань хэлэхдээ: Ши Жиньпин дарга Бө-Аогийн Азийн  чуулга уулзалтын 2018 оны жил тутмын хуралд, Хятад улс нээлттэй байдлаа өргөтгөх  тухай чухал арга хэмжээг зарласан юм. Энэ нь Хятад, Япон хоёр орны эдийн засаг,  худалдааны ажилч хэрэгч хамтын ажиллагаанд асар их хөгжлийн боломж нээх болно.  Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой, мөн Хятад, Японы энх тайван, найрсаг  харилцааны гэрээнд гарын үсэг зурсны 40 жилийн ой энэ онд тохиох юм. Хоёр тал  хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг хамтдаа хэрэгжүүлж, гол чухал салбарын  ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр талын эдийн засаг, худалдааны  харилцааны чанар, үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр мөн Хятад, Японы  худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх 6 санал дэвшүүлсэн  байна.

Секоу Хирошиге: Японы тал Ши Жиньпин даргын Бө-Аогийн  Азийн чуулга уулзалтад тавьсан нээлттэй байдлаа өргөтгөх тухай илтгэлийг өндрөөр  үнэлж байгаа бөгөөд Хятадын талтай хамт гуравдагч зах зээлийг эрэлхийлж, шинэ  дээд технологи, үйлчилгээ, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааг  гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ