Ким Жон Ун, Сүн Таотай уулзав

2018-04-16 10:41:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ким Жон Ун, Сүн  Таотай уулзав

14-нд  БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв  хорооны дарга, төрийн явдлын хорооны дарга Ким Жон Ун Хөдөлмөрийн намын төв  байранд ХКН-ын төв хорооны гадаад харилцааны хэлтсийн дарга, Хятадын урлагийн  төлөөлөгчдийн ахлах Сүн Таотой уулзав. 
 
Ким Жон Ун юуны өмнө ерөнхий  нарийн бичгийн дарга Ши Жиньпинд дотны мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг  уламжилж,  Сүн Тао тэргүүтэй Хятадын урлагийн төлөөлөгчид Умард Солонгост ирж,  "4-р сарын хавар" олон улсын найрамдлын урлагийн наадамд оролцож буйд баярлаж  байгаагаа илэрхийлэв. Тэрээр: Саяхан би Хятад улсад түүхэн айлчлал хийж, ерөнхий  нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй чухал ач холбогдолтой, урт хугацааны  хэлэлцээ, солилцоо хийж, чухал нийтлэг ойлголт, баялаг үр дүнд хүрсэн юм. Умард  Солонгос, Хятадын найрсаг харилцаа шинэ түвшинд ахиж буй чухал цаг үед ерөнхий  нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Сүн Таогийн даргалсан дээд түвшний, өргөн цар  хэмжээтэй урлагийн төлөөлөгчдийг илгээж буй нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши  Жиньпин бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийг дээд хэмжээгээр  чухалчилж, Умард Солонгосын ард түмэнд найрсаг сэтгэлээ харуулж байна  гэжээ. 

Ким Жон Ун, Сүн  Таотай уулзав

Сүн Тао мөн Ши Жиньпин даргын дотны мэндчилгээг Ким Жон Унд  дамжуулав. Тэрээр: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, төв хорооны дарга  Ким Жон Ун нар Бээжин хотод түүхэн уулзалт хийн, чухал нийтлэг ойлголтод хүрч,  Хятад, Умард Солонгосын харилцааны шинэ хуудсыг нээсэн юм. Энэ удаа би урлагийн  төлөөлөгчдийн багийг ахалж ирж буй нь хоёр намын дээд удирдагчдын чухал нийтлэг  ойлголтыг хэрэгжүүлж, уламжлалт найрамдлыг хөгжүүлэн, хоёр намын хамтын  ажиллагаа, соёл урлагийн солилцоог ахиулах зорилготой юм. Хятадын урлагийн  төлөөлөгчид Пхеньянд хүрэлцэн ирсэн цагаас Умард Солонгосын тал халуун дотноор  хүлээн авч байгааг, Төв хорооны дарга Ким Жон Ун, Умард Солонгосын нам, хоёр  орны харилцааг дээд хэмжээгээр чухалчилж буйг, ерөнхий нарийн бичгийн дарга Ши  Жиньпин, Хятадын нам, ард түмэнд найрсаг сэтгэлээр хандуаж буйг биеэрээ мэдэрч  байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ