Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж байна

2018-04-16 15:11:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн  хяналт удирдлагын хорооны нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, 1-р улиралд төрийн  өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого давхардсан тоогоор 6 их наяд 400 тэрбум юань  буюу өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өсөж, тогтвортой урагшлах хандлагыг  баталгаажуулжээ. 
 
Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт  удирдлагын хорооны нарийн бичгийн дэд дарга Пэн Хуаган: 1-р улиралд төрийн өмчит  аж ахуйн нэгжийн орлого тогтвортой нэмэгдэн, цахилгаан эрчим хүч, нүүрс, машин  механик, худалдааны аж ахуйн нэгжийн орлого түргэн өсөж, нефть хими, барилга  байгууламж, зам тээврийн аж ахуйн нэгжийн орлого тогтвортой нэмэгдсэн  байна.

Үүнээс гадна, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үр ашиг түргэн  нэмэгдэж, 1-р улирлын цэвэр ашиг 377 тэрбум юаньд хүрч, өгөрсөн оны мөн үеэс  20.9 хувиар өсжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ