​Малайзын үзэсгэлэнд Хятадын цэргийн үйлдвэрлэлийн байгууллага оролцож байна

2018-04-16 16:49:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Малайзын үзэсгэлэнд Хятадын цэргийн үйлдвэрлэлийн  байгууллага оролцож байна

16-нд, Куала Лумпур хотноо 4 хоног үргэлжлэх  Малайзын батлан хамгаалалтын үзэсгэлэн нээгдэв. Хятадын Батлан хамгаалалтын  технологи үйлдвэрлэлийн газраас зохион байгуулсан цэргийн худалдааны 5  компани тус үзэсгэлэнд оролцож байна. VT4 байлдааны танк, LY-80N зэвсэглэлийн  систем, LMS тэнгисийн усан онгоц, SLC-7 олон чадавх бүхий радар зэрэг Хятадын  тэргүүний тоног төхөөрөмжүүдийг үзүүлж, Хятадын цэргийн үйлдвэрлэлийн  технологийн судалгааны бодит хүчин чадлыг харуулжээ. 

Малайзын үзэсгэлэнд Хятадын цэргийн үйлдвэрлэлийн  байгууллага оролцож байна

"Хятадын батлан  хамгаалах" сэдэвт үзмэрийн лангууны 400 ам дөрвөлжин метр талбайд, Хятадын эх  газар, агаарын болон тэнгисийн цэргийн тоноглолыг үзүүлж байна. Малайзын батлан  хамгаалалтын үзэсгэлэн бол тус салбар дахь дэлхийн нэртэй үзэсгэлэнгийн нэг  бөгөөд 2 жил тутамд нэг удаа зохион явуулдаг  юм. 

Их уншсан

холбоотой мэдээ