Хятад, Японы эдийн засгийн яриа хэлцэл болов

2018-04-16 17:14:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 16-нд, Токиод Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Японы Гадаад хэргийн сайд Коуно Тароутай хамт Хятад, Японы эдийн засгийн дээд давхаргын IV яриа хэлцэлийг даргалав.

Ван И: Хятад, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд түүхэн шинэ боломж нээгдэж байна. Хоёр тал амар олдоогүй энэ боломжийг ашиглан, Хятад, Японы харилцааны улс төрийн үндэс суурийг сайтар хамгаалж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх, хамтын хөгжлийг баримталж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахын төлөө хичээж, ялангуяа эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, дээд түвшний үйлдвэр, банк санхүү, хамтдаа хуваалцсан эдийн засаг, эмчилгээ, асрамж зэрэг салбарын хамтын ажиллагааг чухалчлах ёстой. Хоёр тал "нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны үр дүнг ахиулж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ үзүүлэлт болгон бүрдүүлэх ёстой. Хоёр тал Зүүн Азийн эдийн засгийн интеграцчиллыг хамтдаа урагшлуулж, БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс, тус бүсийн эдийн засгийн түншийн бүх талын харилцааны гэрээний хэлэлцээг түргэн биелүүлж, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг түргэн байгуулах зорилтын төлөө тасралтгүй тэмцэх ёстой. Хоёр тал худалдааг ивээх үзлийг хамтдаа эсэргүүцэн, олон талт худалдааны тогтолцоог хамт хамгаалж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг байгуулахыг хамтдаа ахиулна гэжээ.

Коуно Тароу: Япон, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны үндэс суурь, чухал түлхэц юм. Хятадын талтай хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг төлөвлөн өргөжүүлэхэд Японы тал бэлэн байна. Ивээх үзэл толгой өндийлгөж буй байдлыг даван туулахын тулд, ДХБ-аар гол болгосон чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалж, ДХБ-ын дүрмийн дагуу худалдааны асуудлыг зохицуулах ёстой гэжээ.
 



Их уншсан

холбоотой мэдээ