Хятад, Энэтхэгийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна

2018-04-16 19:02:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэлэхдээ: Хятад, Энэтхэг хоёр орон өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа ихээхэн амжилтад хүрсэн гэжээ. 
Ойрын хугацаанд Хятад, Энэтхэгийн албаны талын харилцаа өргөжин тэлж байна. Өнгөрсөн долоо хоногт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад хэргийн зөвлөлийн албаны дарга Ян Жечи болон Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Куман Довал уулзан хэлэлцээ хийв. Хятад, Энэтхэг хоёр орон мөн Хятад, Энэтхэгийн стратегийн эдийн засгийн V хэлцэл зэрэг хурал зохион байгуулав. Мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хуралд Хуа Чүнь-ин сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "2018 он гарснаас хойш хоёр орны удирдагчийн жолоодлого дор Хятад, Энэтхэг эерэг харилцааны хөгжлөө хадгалж, бүх түвшин ойр дотно харилцаж, бүх салбарын хамтын ажиллагаа бага бус шинэ ахиц дэвшилд хүрсэн. Хятад улс Энэтхэгтэй харилцаагаа хөгжүүлэхийг чухалж үзэж, Энэтхэг улстай хамт хүчин чармайлт гаргаж, хоёр орны удирдагчдийн хүрсэн нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, хоёр талын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг баримтлан, илүү эерэг энергийг бий болгож, шинэ хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр талын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ