Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хамт олон талт худалдааны тогтолцоог хамгаалах болно

2018-04-16 19:18:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Бээжин хотноо илэрхийлэхдээ: Америкийн ганц талын үзэл, худалдааг ивээх үзэл нь Хятадын ашиг сонирхолыг хохироож, цаашлаад олон талт худалдааны тогтолцоо, дэлхийн улс орнуудын ашиг сонирхлыг хохироолоо гэжээ.
Ойрд Австралийн ГХ-гийн сайд илэрхийлэхдээ: Австрали улс эдийн засгийн нээлттэй, худалдааны чөлөөт байдлыг бий болгохыг зорьж байдаг, Америк ганц талаас худалдааны хэдэн түншээс авах гаалийн татвараа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч буйд санаа зовж байна гэжээ. Үүнтэй холбогдуулан Хуа Чүнь-ин сэтгүүлчийн асуултад хариулахдаа: Авсрталийн талын энэхүү байр суурь нь олон улсын хамтын нийгэмлэгийн үзэл бодлыг тусгаж байна. Америкийн ганц талын үзэл, худалдааг ивээх үзэл зэрэг бодлого нь Хятадын ашиг сонирхолыг хохироож, цаашлаад олон талт худалдааны тогтолцоо, дэлхийн улс орнуудын ашиг сонирхлыг хохироож байна. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хамт ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж, олон талт худалдааны тогтолцоог хамгаалан, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахад бэлэн байна гэжээ. 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ