Японы ерөнхий сайд Шинзо Абе Ван И-г хүлээн авч уулзав

2018-04-16 20:59:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд, Японы ерөнхий сайд Шинзо Абе Токио хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзав.

Японы ерөнхий сайд Шинзо Абе Ван И-г хүлээн авч уулзав

Ван И: Хятад, Япон гүрэн харилцан чухал хөрш орон юм. Ойрын жилүүдэд хоёр орны харилцаа донсолгоотой байж, бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг нөлөөлж ирсэн. Ерөнхий сайд таны бие нодниноос хойш Хятад, Японы харилцааг сайжруулах талаар идэвхтэй дохио өгч буйг Хятад улс чухалд үзэж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар энэ удаад урилгаар Японд хийж буй айлчлал хоёр орны харилцааг хэвийн замналд оруулах хухал алхам байгаасай гэж бодож байна. Хятад, Японы харилцааг сайжруулах байдлыг бий болгох ажил хялбар ирээгүй, нандигнах ёстой юм. Хятад, Японы харилцааг сайжруулах, тогтвортой байлгаж чадвал сая хоёр тал илүү нягт, илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж чадах болно, энэ нь хоёр орны ард иргэд, бүс нутгийн олон орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байна. Иймээс Хятад, Японы улс төрийн 4 бичиг баримтаар тогтоосон зарчмыг хатуу журамлан, хоёр орны харилцааны улс төрийн үндсийг хамарсан эмзэг сэдвүүдийг зөв шийдвэрлэн, харилцан хамтын ажиллагааны түнш, харилцан заналхийлэл учруулахгүй байх гэсэн нийтлэг ойлголтоо бодитоор хэрэгжүүлэн, түүнчлэн Японы нийгэм нийтийн нийтлэг ойлголт  болгох ёстой. Хятад улс Ерөнхий сайд таны "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын тухай дурдсан Япон "Нэг бүс нэг зам"-ыг хамтран бүтээн байгуулах ажлыг Хятад, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ орон зай гэж үзэж байна гэсэн эерэг байр суурийг чухалд үзэж байна. Бид Японы талтай бүтээн байгуулалтад оролцоход тохиромжтой хэлбэр болон арга замыг судлах болно. Хоёр талаараа харилцаа холбоогоо эрчимжүүлэн, ивэх үзлийг эсэргүүцэж, Дэлхийн худалдааны байгууллагаар төв болгосон дэлхийн чөлөөт худалдааны системийг хамгаалан, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахыг бэлэн байна гэжээ. 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ